ШШГЕГ:409-р хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн хоригдогчоос халдвар илэрсэн

409 дүгээр хаалттай хорих ангид ирсэн хоригдогчоос Covid-19 халдвар илэрсэн байна.

Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад “Шүүхээс шинээр хорих ял шийтгүүлэн 409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн хоригдогч, түүний өмгөөлөгчөөс эх үүсвэртэй халдвар илэрсэн.

Халдвар илэрсэн хоригдогч нараас биеийн эрүүл мэндийн байдал хүндэрсэн, шинж тэмдэг илэрсэн зүйлгүй. Шаардлагатай хүмүүсийг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлэн эмчилгээнд хамруулж байна. Нийт хоригдогч нараас /ПГУ/ шинжилгээ авсан бөгөөд өнөөдрөөс вакцинд хамруулах ажлыг эхлүүлээд байна. Нийт батлагдсан тохиолдол 70 үүнээс 18 нь цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт, ойрын болон дам хавьтлын хамт тусгаарлагдсан. Үлдэх 52 тохиолдлыг зөөвөрлөх шаардлагагүй гэж үзэн 409 дүгээр хаалттай хорих ангид байрлах түр тусгаарлах байр/ тусгаарлан эмчилж байна.

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлох шийтгэхээс урьдчилан сэргийлэх дэд хороо”-ноос Цар тахал “Covid-19” буюу коронавирус тархаж буйтай холбогдуулан НҮБ-ын гишүүн улс орнуудад хандан Эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийг цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар хэрхэн ажиллах, ямар төрлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах талаарх зөвлөмж, УОК, Эрүүл мэндийн яамны зөвлөмж, Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажиллаж байна” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

ЭМГЭНЭЛ I Даваажавын Баадайжав

ЭМГЭНЭЛ ДАВААЖАВЫН БААДАЙЖАВ Монгол Улсын Ардын жүжигчин, Монголын анхны “Кармен”, “Алтан меццо” хэмээн алдаршсан, Дуурийн …