Залуус “Ковидгүй зуны төлөө хамтдаа” сошиал давлагаанд нэгдэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр (2021.04.04) “Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон үндэсний хэмжээнд зарлаж байна.

Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Иргэдийн маань оролцоо өндөр байж чадвал тавдугаар сарын 01 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, зургадугаар сарын 01 гэхэд хөдөө, орон нутгийн насанд хүрсэн иргэдээ тус бүр эхний тунд хамруулж, долдугаар сарын 01 гэхэд нийт иргэдээ хоёр тунгаар хамруулах томоохон зорилтыг дэвшүүлж байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эдийн засгийн эхний эерэг үзүүлэлтүүд гарч эхэллээ. Олон улсын байгууллагууд үүнийг онцолж байна. Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, ковидгүй зуныг хамтдаа угтацгаая” хэмээх уриалгыг дэвшүүлсэн юм.

Ерөнхий сайдын энэхүү уриалгыг улс төр, бизнес, урлаг, спортын салбарынхан болон залуус дэмжиж, олон нийтийн сүлжээнд “Ковидгүй зуныг хамтдаа угтацгаая” хэмээх гэрэл зурган давлагаа ид өрнөж байна. Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж “Сайхан зуны төлөө” хэмээн аяллын зургуудаасаа дэлгэсэн бол дуучин Нара “Ковидгүй зуны төлөө би ч бас нэгдсэн” гэж жиргэлээ. “Киви” хамтлагийн дуучин Ука, загвар өмсөгч Ц.Нямцэцэг нарын зүгээс ч “Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаарай.

Ковидгүй зуныг хамтдаа угтацгаая” гэж уриалав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уриалгыг зөвхөн олны танил хүмүүс гэлтгүй салбар бүрийн залуус дэмжиж “Ковидгүй зуны төлөө хамтдаа. Маскаа зүүе, гараа угаая, хүн хоорондын зайгаа барья, дархлаагаа дэмжье, шаардлагагүй тохиолдолд олон хүнтэй газар очихоос зайлсхийе, вакцинаа хийлгэе” хэмээн өөрсдийнхөө гэрэл зураг бүхий постуудыг фэйсбүүк, твиттер, инстаграм хуудаснаа нийтэлсээр байна.

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …