Өдөртөө 9-11 градус дулаан байна

Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй.  Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи  нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор , Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр говийн бүс нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно.

Эх сурвалж: ЦУОШГ

Санал болгох мэдээ

Хөвсгөл аймаг Мөрөн сумынхаа янданг 3000-аар цөөлнө

Хөвсгөл аймаг 2025 оныг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Тэгвэл энэ …