ВИДЕО:Хан Лэй:Мьянмарт олон улсын тусламж яг одоо хэрэгтэй байна

Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдсан “Miss Grand International 2021” тэмцээний үеэр Мьянмарын гоо бүсгүй дэлхийн улс орнуудаас тусламж хүсчээ.

Мьянмарын мисс Хан Лэй 22 настай бөгөөд Янгоны их сургуульд эдийн засагч мэргэжлээр суралцдаг байна.

Мьянмарын мисс Хан Лэй “Miss Grand International” тэмцээний тайзанд гарч үг хэлэхдээ “Манай Мьянмарын ард түмэн өнөө орой намайг энэ тайзан дээр гаргахын тулд маш их зүйл хийсэн. Тэд надаар төлөөлүүлж өөрсдийн шаналал, гуниг зовлонгоо та бүхний чихэнд хүргэхийг хүссэн. Хайрт Мьянмар эх оронд минь яг одоо маш олон хүмүүс зовж байгаа. Гудамж талбайд амь үрэгдсэн хүмүүсийн араас би маш их гашуудаж байна.

Дэлхийн хүн бүр өөрсдийн эх орноо хөгжин цэцэглэж, үр хүүхдийнх нь ирээдүй энх тайван байгаасай гэж хүсдэг. Маш олон хүмүүс, охид эмэгтэйчүүд, хүүхдүүд амьдрахын тулд зовж байхад улс орны удирдагч хүн өөрийн зорилгодоо хүрэхийн тулд эрх мэдлээрээ далайлгаж болохгүй. Хэрвээ яг ийм зүйл өөр хаа нэгтээ тохиолдож байсан бол дэлхийн өнцөг булан бүрээс тэдэнд тусалж, асуудлын шийдлийг олох гэж оролдох байсан.

Өнөөдөр, намайг энэ тайзан дээр зогсож байхад миний эх орон Мьянмарт маш олон хүмүүс үхэж байгаа. 100-с ч илүү олон хүн үхэж байна. Амиа алдсан бүх хүний араас би маш их харамсаж байна. Мьянмарын ард түмэн гудамжинд ардчиллын төлөө тэмцэж байгаа.

Би ч бас яг одоо эх орныхоо ардчиллын төлөө үүнийг хийж байна. Намайг олон улсын энэ нэр хүндтэй тайзан дээрээс эх орноо төлөөлж үг хэлэх боломж олгосон “Miss Grand International” байгууллагад баярлалаа. Би та бүхнээс бидэнд туслаач гэж гуйж байна. Мьянмарт олон улсын тусламж яг одоо хэрэгтэй байна” хэлжээ.

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” олон ангит киноны дуу “Чамгүйд би”

“17” продакшн “Voo”-гийн хамтран бүтээсэн  “Орлон тоглогч” олон ангит киноны дуу гуравдугаар сарын 28-нд сонсогчдын …