“Эрдэнэс-Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн онцгой комисст 2000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа

Коронавируст халдвар/SARS-CoV-2/ дэгдсэнтэй холбоотойгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж байна. Энэ удаад Өмнөговь аймгийн онцгой комисст 2000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хүлээлгэн өглөө. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК өмнө нь нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” ХХК-тай хамтран Эрүүл мэндийн яаманд PCR шинжилгээ авах, вирус тоолох 2 төрлийн аппарат гардуулсан бөгөөд уг шинжилгээний төхөөрөмжийг Өмнөговь аймаг, Цагаан хад гаалийн хяналтын бүсэд байршуулсан бөгөөд нүүрс тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулахад ашиглаж  байгаа юм.

Нэмж мэдээлэхэд, Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үндсэн болон гэрээт компаниудын 1637 ажилтанд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Verocell” вакциний эхний тунг тариад байгаа бөгөөд хоёр дахь тунг 4 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд хийнэ.  Цаашид төлөвлөсөн хугацааны дагуу үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын ажилчдыг Коронавируст халдвар/SARS-CoV-2/-ын эсрэг вакцинжуулалтад хамруулж дуусгах юм.


Санал болгох мэдээ

Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …