Үдийн хоол хөтөлбөрт 20 граммын савалгаатай пробиотек хэрэглүүлэх нь бага насны хүүхдүүдийн өвчлөлийг эрс бууруулна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Мал эмнэлгийн хүрээлэнд ажиллав.

Мал эмнэлгийн хүрээлэн 1961 онд байгуулагдсан. 76 эрдэм шинжилгээний ажилтан, 11 үндсэн лабораторитой. Тус хүрээлэн дээр хийгдсэн судалгаа борлуулалтын ажлын үр дүнд гарсан инновацийн бүртээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гарааны долоон компани байна. Манай улсын тухайд шүлхий, бог малын мялзангийн вакциныг гадаадаас авч байна. Бусдыг нь дотооддоо үйлдвэрлэдэг.

Монгол Улсад нэг жилд 10 сая хонь төллөж байгаагаас 5 сая нь эр төл байдаг байна. Төл мал өвчлөлд өртөх эрсдэл бага учир хурганы махыг экспортын бүтээгдэхүүн болгох боломжтойг эрдэмтэд онцоллоо.

Мөн малын гаралтай исгэлэн бүтээгдэхүүний зах зээл ч өргөн байна. Сурагчдын үдийн хоол хөтөлбөрт 20 граммын савалгаатай пробиотек хэрэглүүлэх нь бага насны хүүхдүүдийн өвчлөлийг эрс бууруулна гэсэн судалгааг хийжээ.

Эрдэмтэд шинэ бүтээлийн патент авч олон арван бүтээл гаргадаг ч үүнийхээ бизнес төлөвлөлтийг хийж чаддаггүй учир Монгол брэндийг бий болгож чадахгүй байна. Тиймээс мал эмнэлгийн хүрээлэнгээс зайлшгүй шаардлагатай, зах зээлд эрэлт ихтэй шинэ бүтээлийнхээ жагсаалтыг гаргаж, үүнийг нь бизнесийн байгууллагуудад танилцуулах, хамтарч эцсийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.