Цаг агаарын гамшигт үзэгдлээс болгоомжил

Цаг агаарын гамшигт үзэгдлээс болгоомжил!

Цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй тул хол замд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас сануулав. Өчигдрөөс эхлэн орон нутагт цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангараад байна. Ойрын хоёр хоногт нийт нутгаар цас орж, салхины эрч 24-28 м/секунд хүртэл ширүүсэх тул цаг агаарын аюулт үзэгдлээс болгоомжлохыг цаг уурчид сануулж байна.

Тодруулбал, говийн аймгийн нутгуудаар буюу Говь-Алтай, Баянхонгор Дундговь,  Дорноговь, Өмнөговь, Дорнод, аймгийн нутгаар өнөөдөр салхи 18-20 метр, зарим үед 28 метр хүрч, хүчтэй шороон болон цасан шуургатай.  Мөн  Увсын зүүн, Ховд Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Завханы нутгаар цас орж, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдах төлөвтэй байна.   Энэ үеэр зарим газраар хур тунадас, нойтон цас орж, өмнөх хоногоосоо 15-20 градусаар эрс хүйтрэх тул замд халтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй тул малчид гэртээ байж, малаа холын бэлчээрт явуулахгүй байх, хол замд гарахгүй байхыг анхаарууллаа.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …