ХЭҮК:401-р хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангаар ахлуулсан Ажлын хэсэг 2021 оны 3 дугаар сарын 5-нд ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангид хяналт шалгалт зохион байгуулж, ХЭҮК-ын гишүүний шаардлагын биелэлт, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу ажиллалаа.

Тус хаалттай хорих анги нь улсын хэмжээнд цагдан хоригдож буй хүмүүс, хоригдлуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг төв эмнэлэг юм. ХЭҮК-ын Ажлын хэсэг тус эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүстэй биечлэн уулзаж, санал, гомдлыг шийдвэрлэх, коронавируст халдварын хорио цээрийн дэглэмийн үед ажиллах дүрэм, журам, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, нөхцөл байдалтай танилцаж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгууллаа. Мөн тэнд эмчлүүлж буй иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзаж, биеийн болон сэтгэл санааны байдалтай танилцаж, санал, хүсэлтийг сонсч, зарим асуудлыг холбогдох албан тушаалтан, байгууллагад уламжлахаар боллоо.

Эх сурвалж:ХЭҮК


Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хотын соёлыг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг …