Populist former martial arts star and businessman Khaltmaa Battulga celebrates after winning Mongolia's presidential run-off election, in Ulaanbaatar, Mongolia July 8, 2017. REUTERS/B. Rentsendorj TPX IMAGES OF THE DAY

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 58 нас хүрлээ

Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 58 нас хүрч байна.

Тэрээр самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан гавьяат тамирчин цолтой нэгэн. 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгсч, мэргэжлээрээ найман жил ажиллажээ. Энэ үедээ анхны гэргий Ц.Энхтуяатай танилцаж, хоёр хүүхэдтэй болсон.

1990 оноос эхлэн бизнесийн  салбарт хүч үзэж, “Женко” ХХК-иа босгож, Ерөнхий захирлын суудал хашиж эхлэв. Үүнээс хойш “Баянгол зочид буудал”, “Мах Импекс” ХК-д Гүйцэтгэх захирлын албан тушаал хашсаар 2004 онд УИХ-ын гишүүн болж, улс төрийн замналаа эхлүүлсэн байдаг. Ийн улс төрийн тогоонд буцалж, хүчтэй бизнесмэн, чамлахааргүй хатуу улстөрч гэдгээ батлан харуулсаар УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, 2017 онд Монгол улсын Ерөнхийлөгчөөр тодорсон билээ.

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан …