“Хэлтгий заяа” кинонд тоглосон Ш.Долгор “Алтан гадас” одон хүртлээ

Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Ш.Долгор өнөөдөр “Алтан гадас” одонгоор шагнуулав.

Эрдэм шинжилгээний ажилтан Ш.Долгорын Биеийн тамир, спортын салбарт, спортын эрдэм шинжилгээ, судалгааны үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд “Алтан гадас” одон хүртээлээ. Шагналыг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц гардуулав.

Ш.Долгорыг “Хэлтгий заяа” киноны гол дүр болох Борхүүгийн дүрийг бүтээснээр нь хүмүүс илүү сайн мэднэ.

Хэлтгий заяа” киноны зохиолыг Улсын арслан М.Мөнгөн бичиж, Соёлын Гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг найруулж байсан. Киноны гол дүрд М.Мөнгөн арслан өөрөө тоглосон юм.

Киноны нөгөө гол дүр болох Борхүүгийн дүрийг бүтээх эмэгтэй жүжигчнийг их удаан хайсны эцэст олсон гэдэг. Аавынхаа зодог шуудгийг өмсөж, наадамд барилдаад “Шувуун толгойт”-ыг давдаг энэ дүрийг Ш.Долгор бүтээсэн билээ. Тэрбээр тамирчин, дасгалжуулагч нарын сэтгэл зүйг бэлддэг эрдэмтэн, судлаачаар ажилладаг юм.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …