Гуравдугаар сарын өрнийн зурхай

ХОНЬ 

Ажил хэрэг, мөнгө санхүү: Бусдын анхаарлыг өөртөө болон өөрийнхөө үйл ажиллагаанд татахад хялбар, сонирхолтой сар. Урт удаан хугацаанд таны найз нөхөд байж чадах шинэ ер бусын хүмүүстэй танилцана. Сарын эхний хагаст хамгийн үр бүтээлтэй үе. Сарын эхээр санхүүгийн байдал нэлээн тогтвортой байна. Арилжаа наймаанд явбал ашиг багатай. Энэ сар бүхлээрээ ердийн л хийдэг ажил үйлд бүрэн зориулагдана. Хэрэв гуравдугаар сарын хоёр дахь арав хоногт нэмэлт ямар нэг зүйл санал болговол зөвшөөрөх хэрэггүй.

Хайр дурлал: Ганц бие хүмүүс жилийн яг энэ сард л насны ханиа олох магадлалтай. Зарим нь хуучин харилцаагаа сэргээнэ. Бусдынх нь хувьд энгийн нэгэн сар болж өнгөрнө.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд сарын сүүлээр суларч, амьдралын эрч хүч саарна. Ялангуяа суурь өвчтэй хүмүүсийг амралт, сувилалд явахыг зөвлөж байна.

 ҮХЭР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сар ажил хэргийн хувьд жаахан тааламж муутай сар байна. Сарын эхэн үед таны хувийн амьдралд өөрчлөлт гарна. Мөн санхүүгийн бага зэргийн бэрхшээл учрах боловч та асуудлыг шийдэхдээ ухаалгаар тунгаан бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Ойрын найз нөхөд болон хамтран ажиллагчдынхаа хэн нэгнээс тусламж ирвэл татгалзах хэрэггүй. Сүүлийн хэд хоног чармайн ажиллавал хэцүү байдлаас гарч чадна. Үхрийнхэн  өөрийнх нь сэтгэлд нийцээгүй эсвэл даван туулах шаардлагатай, амар хялбархнаар тойроод өнгөрчих гэх мэт бүхий л нөхцөл байдалд таарч зохицох хэрэгтэй болно.

Хайр дурлал: Хайртай хосууд түр зуурын маргаан үүсэх асуудалд орооцолдох тул хайртыгаа ойлгохыг хичээ. Сарын сүүлээр таны сэтгэл санаа тогтворгүй байна.

Эрүүл мэнд: Сарын эхээр эрүүл мэнд тааруу байх болно. Сарын хоёр дахь арав хоногт эргэн тойрны хүмүүсийн байр байдлаас болж байнга уурлаж цухалдаж мэднэ. Тиймээс уур бухимдлаа хянаж аль болох стресстэнхгүй байхыг хичээгээрэй.

ИХЭР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Гуравдугаар сард албан тушаалын төлөө идэвхтэй ажиллахыг сануулж байна. Бүтэн сарын турш хүрээлэн буй хүмүүсийн зүгээс танд өндөр шаардлага тавих хандлагатай. Тиймээс цагийг аль болох үр ашигтай өнгөрөөхийг зөвлөе. Сарын дунд хэсэгт дуусгаагүй үлдсэн ажлаа эмхэлж, цэгцлэхэд тохиромжтой. Харин сарын сүүлээр мэргэжил боловсрол, санхүүгийн асуудлаа сайжруулах арга замыг эрэлхийлж, чухал алхам хийх шаардлага тулгарч болзошгүй.

Хайр дурлал: Энэ сард учирсан хайр дурлал урт насгүй байх агаад сэтгэл гонсойлгоно. Хайр сэтгэлийн талбарт хамгийн тайван, хүсэл тачаалаа хазаарлан, нөхцөл байдалдаа тохируулан хөдөлж чадсан хүмүүс л амжилтад хүрнэ.

Эрүүл мэнд: Сарын туршид таны эрүүл мэнд маш тогтворгүй байх бололтой. Эрч хүч тань суларснаас ажлын үр бүтээмж муудаж болзошгүй. Сарын эхэнд мэргэжлийн эмчийн туслалцаа авах шаардлага гарч магадгүй. Өвчин удаашрах магадлалтай учир эмчийн зааврыг заавал биелүүлээрэй.

МЭЛХИЙ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Түнш, хамт ажиллагчийнхаа найдваргүй, шийдэмгий бус байдлаас болж төлөвлөгөөгөө бүү нураа. Энэ сард та “Бусдын хэрэгт бүү оролц” гэдэг зарчмыг баримтлаарай. Бусдын хувийн чанартай асуудлаас хол хөндий байхыг сануулж байна. Магадгүй танд ямар нэг сэжиг, эргэлзээ байсан ч тэр хэвээр нь орхи. Сарын эхээр шинэ зүйл хийхээр төлөвлөсөн бол амжилттай хэрэгжүүлж чадна. Сарын дунд хэсэгт хуучин хүндрэлтэй асуудлууд шийдвэрлүүлэхээр сөхөгдөн гарч ирнэ.

Хайр дурлал: Ажлын ачаалал ихсэж хувийн амьдралдаа зориулах цаг зав бараг гарахгүй ч аливаа гэнэтийн учралд бэлэн байгаарай. Энэ сард таны амьдралд хэн нэгэн чухал хүндтэй хүн орж ирнэ. Тэр хүн хуучинсаг байр суурьтай таны нэгэн хэвийн амьдралын хэв маягийг эрс өөрчилнө.

Эрүүл мэнд: Бэртэл гэмтлээс сэргийлэх нь чухал. Гэхдээ зарим талаар танаас шалтгаалахгүй хууч өвчин хөдөлж болзошгүй. Мөн элдэв халдварт өвчинд өртөх эрсдэлтэйг сануулж байна.

АРСЛАН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Та гэр бүлээ орхигдуулахгүйгээр өөрийгөө ажилдаа зориулах хэрэгтэй. Одод туршилт хийх болон аль хэдийн шалгагдсан хуучин ажлаа хийхийг зөвлөж байна. Сарын турш өөрийн хариуцсан ажил хэргийн асуудалд шургуу хандаарай. Өөртөө байгаа сайн сайхан зан чанар, мэдлэг чадвараа бусдад харамгүй зориул. Хариуд нь та сарын сүүлд таатай харилцаа, нэр төр олж авна. Арслангийнхан энэ сард хэн нэгэнтэй муудалцаж зөрчилдөхгүй байхыг хичээх ёстой. Хэрвээ та хамтран ажиллагсад, өрсөлдөгч нартайгаа төдийлөн таатай бус  харилцаатай байсан ч энэхүү зөвөлгөөг заавал анхаараарай. Эд материалтай холбоотой аливаа асуудлыг хоёрдугаарт тавих нь Арслангийнхны хувьд зарим нэг талаараа ашигтай ч байж болно.

Хайр дурлал: Хайр сэтгэлийн гайхалтай мэдрэмж таныг өөрийгөө шинээр нээхэд тус болно. Ганц бие арслангуудын хувьд хувийн амьдралд тань онцын өөрчлөлт гарахгүй ч үргэлжлүүлэн хичээсээр байхыг од эрхэс зөвлөж байна.

Эрүүл мэнд: Сарын эхээр та өөрийн эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй. Хэрэв алсын замд гарвал аюулгүй байдлаа дээд зэргээр ханга. Гэмтэл бэртлээс сэрэмжилж, аливааг дадлагажиж, туршиж үзсэний дараа хийх нь дээр. Энэ бол амжилттай ажиллах үндэс гэдгийг сана.

ОХИН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Та жижиг сажиг асуудлуудад байнга санаагаа зовоож гол чухал асуудлуудаас хөндийрэх болно. Ажил дээр өнгөрсөн жилийн асуудлууд сөхөгдөж бэрхшээл учруулж магадгүй. Эдгээрийг шийдвэрлэснээр дөрөвдүгээр сард танд амжилт ирнэ. Ойр дотныхонтойгоо харьцаагаа бүү хүндрүүл. Өөрийн зөв байсан ч тэдэнд буулт хий. Бусадтай муудалцахгүйн тулд сарын хоёрдугаар хагаст харилцааныхаа хүрээг хязгаарла.

Хайр дурлал: Залуу хосууд гэр бүл болох асуудлаа хэдэн сараар түр хойшлуул. Харин ганц бие хүмүүс өөрийгөө тогтворгүй харилцаанаас чөлөөл. Хямдхан харилцаа үүсгэх хэрэггүй. Эргэлзэж байгаа бол зүгээр л орхихыг гараг эрхэс сануулж байна.

Эрүүл мэнд: Энэ сард та эрүүл мэнд, тамир тэнхээ сул байна. Архаг өвчнүүд сэдэрч, хүчтэй хатгаа өвчин тусах магадлалтай. Даралттай, зүрх судасны өвчтэй хүмүүсийн бие тавгүйтэж магадгүй.

ЖИНЛҮҮР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сарыг харилцан адилгүй гурван үе болгон хувааж болно. Сарын эхний хагаст арилжаа наймаанд явж, шинэ харилцаа холбоо тогтоох, гэрээ хэлцэл байгуулах, холбоо харилцаагаа сайжруулахад тохиромжтой. Үүнээс гадна хуулийн таагүй асуудал үүсэх, арилжаа наймаанд явбал хүндрэл бэрхшээл тулгарах, худал таагүй мэдээллүүд хүлээн авах магадлалтай. Сарын хорьдоос хойш байдал сайжирч, асуудлууд ямар нэгэн аргаар шийдвэрлэгдэнэ. Санхүүгийн байдал ажил хэргийн түншүүд болон дотны хүмүүсээс шууд хамаарна. Зээл эсвэл ивээн тэтгэгчийн тусламж авч магадгүй. Банк бусад үйлдвэрлэлд оруулсан хөрөнгөөсөө багагүй нэмэлт ашиг авах болно. Арилжаа наймаанд явахаар бол гуравдугаар арав хоногт төлөвлөсөн нь өлзийтэй.

Хайр дурлал: Эмэгтэйчүүд хайртай хүнээ энхрий дотно хайраар бялхааж, гэр бүлдээ анхаарал халамж тавина. Өөрөөр хэлбэл, харилцаагаа сэргээнэ. Ганц бие жинлүүрүүдийн  бусдын хайрыг татах, дур булаам байдал нь нэмэгдэнэ.

Эрүүл мэнд: Эрүүл мэндэд санаа зовних хэрэггүй. Гэвч санаа зовних зүйл их байгаа тул толгой өвдөх, архаг хууч өвчин хөдлөх магадлалтай.

ХИЛЭНЦ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Буд гарагийн нөлөөгөөр таны эрч хүч нэмэгдэж эерэг хандлагатай байх болно. Урдаа тавьсан зорилгоо төвөггүйхэн биелүүлж чадна. Амьдрал тань эрч хүчээр дүүрэн байгааг та өдөр бүр мэдрэх болно. Гол нь аливаа асуудалд хандахдаа өөрийнхөө байр суурийг хадгалж, төлөвлөгөөтэй ажиллавал амжилт гаргах болно шүү. Төлөвлөөгүй санхүүгийн хэрэглээ, эсвэл гарз гарах хандлагатай байгаа учраас дансаа сайтар барих хэрэгтэй. Хэн ч чиний өмнөөс өөрийгөө золиослохгүй гэдгийг санаж бүх зүйлийг бусдад найдалгүй өөрөө хийж гүйцэтгээрэй. Ажлаа сайжруулах, амжилт гаргах шинэ санаа олсон бол эргэлзэлгүй хэрэгжүүлж эхэлсэн нь дээр.

Хайр дурлал: Хайр дурлалын тал дээр та сарын эхний өдрөөс л амжилттай одтой байна. Хостой ихрүүд харилцаагаа илүү бэхжүүлэх бол ганц бие хүмүүс энэ сар илүү идэвхтэй байж үүнийхээ үр шимийг ч хүртэх болно.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд ноцтой зүйл тохиохгүй ч дотор эрхтэн хямарч болзошгүй тур хоол хүнсэндээ анхаараарай. Мөн хаврын улиралд бие сальдаж магадгүй тул эрч хүчтэй байж дасгал хөдөлгөөн идэвхтэй хийгээрэй.

НУМ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Түншүүдтэйгээ харьцаа муудаж магадгүй. Сурч дадаагүй үйл ажиллагаанаас тойрон гарч зайлсхий. Сүүлийн арав хоногт шуурга сөрөн явж байгаа мэт санагдавч энэ үед шантрахгүй байснаар харин ч их үр дүнд хүрч магадгүй. Удирдлагынхаа үүрэг даалгаварт хүндэтгэлтэй ханд. Хүмүүстэй харьцаж чаддаггүй байдал тань ажил хэрэгт сөргөөр нөлөөлнө. Энэ сард ажил ихтэй байх тул гэр бүлдээ цаг зав гаргаж амжихгүй. Эцэг эхтэйгээ харьцаа муудаж магадгүй тул харьцаагаа хэвийн хадгалахын тулд хичээ. Хүүхдүүдэд ч бас өөрийн амьдрал байдгийг ойлгож илүү их бие даасан байдал олго.

Хайр дурлал: Энэ сар хайр дурлалын хувьд хүчтэй сэтгэл хөдлөл, хурц мэдрэмжийн үе болно. Материаллаг хүндрэл л таныг сэтгэлээр унагаж чадах боловч ийм магадлал тун бага байна.

Эрүүл мэнд: Амьдралын буруу хэв зуршил таны эрүүл мэндийг доройтуулж магадгүй. Хэрүүл маргаан, түрэмгий авираас зайлсхий. Энэ нь золгүй явдалд хүргэх магадлалыг өндөрсгөнө.

МАТАР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард аз жаргал таны үүдийг тогшиж, улмаар удаан хамт байх болно. Олон матар амьдралд өөрийн байр сууриа олно. Илүү ирээдүйтэй ажилд шилжих магадлалтай. Та оршин суугаа газраа соливол амьдралд эрс өөрчлөлт гарна. Гол хүндрэлтэй асуудлуудыг чинь шийдэж өгөх үнэнч туслагчид, хүчирхэг ивээн тэтгэгчид гарч ирнэ. Материаллаг байдал өдрөөс өдөрт сайжирч сарын эцэст мөнгөтэй нэгэн болно.

Хайр дурлал: Гэр бүлийн уур амьсгал сайжирна. Хувийн амьдрал ч урагшилна. Энэ сард танилцах олон хүмүүсийн дунд таны хамгийн дотно цорын ганц хүн чинь болох хүн байна.

Эрүүл мэнд: Эрүүл мэнд өөлөх юмгүй сайн байна. Гагцхүү энэ эрч хүч, эрүүл байдлаа хадгалахын тулд байнга дархлаагаа дэмжиж, идэвхтэй байж, эрүүл хооллох хэрэгтэй.

ХУМХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Сарын эхний арав хоногт зорилгодоо хүрч найдвартай материаллаг суурьтай болно. Ажил хэрэгч хүмүүс ажил хэргээ зохион байгуулалтын хувьд шинэчилнэ. Карьер, мөнгө санхүүгийн хувьд сарын эхээр өөрийнхөө бүх үүргийг биелүүлэх хэрэгтэй болох тул зоригтой бэлтгэх хэрэгтэй. Хэрвээ та энэ үүргээ амжилттай гүйцэтгэж чадвал өөрийгөө илүү эрх чөлөөтэй болж, жинхэнэ үйл явдлын эзэн гэдгээ мэдрэх боломжтой нэг багахан төсөлд оролцох боломж гарч ирнэ. Хэрвээ өөрийнхөө үүрэг даалгаварыг биелүүлэхээс зайлсхийвэл энэ нь бүхэл сарын турш сунжирна. Боловсон хүчний шилжилт хөдөлгөөн хийснээс хамт ажиллагсадтайгаа сарын дунд хүртэл харьцаа тааруу байна. Санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирна. Арилжаа наймаанд явбал амжилттай байна.

Хайр дурлал: Хувийн амьдрал тийм ч таатай бус. Ойр дотнынхонтойгоо хэрүүл маргаанд хийж болзошгүй. Хосуудын харьцаанд гэр бүлийн ахмад гишүүдээс шалтгаалсан түр зуурын салалт болж магадгүй. Энэ бүх таагүй байдал сарын дунд үеэс хэвийн болно.

Эрүүл мэнд: Эрүүл мэнд сайн. Хэт зөрүүд, уур уцаартай байдлаас сэтгэл зүйн тогтворгүй байдал үүснэ. Сэтгэл санаа бол эрүүл байхын үндэс гэдгийг санаж, аль болох тайван, хүлээцтэй байхыг хичээгээрэй.

ЗАГАС 

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил дээр тань идэвхтэй, шийдэмгий байдал шаардана. Хэдий чинээ их хичээл зүтгэл гаргана, төдий чинээ үр дүнтэй байна. Загасныхныг их анхаарах учраас энэ сар бол өөрийнхөө хэн болохыг харуулах сар. Удирдлага чинь таныг анзаарч сонирхолтой төсөл санал болгож магадгүй. Санхүүгийн үйл ажиллагаанд хянамгай байж, эргэлзээтэй төсөлд хөрөнгө оруулахаас зайлсхий. Орлогын шинэ эх үүсвэр олох магадлалтай. Гэхдээ гарз хохирол учирч болох эрсдэл ч байна.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд цус төлжүүлэх эрхтэн, элэг өвдөх магадлалтай байна. Хэт ядрах, мэдрэлийн ядаргаа тусах, нүд өвдөх зовиур илрэх бололтой. Та холын аянд гарах хэрэггүй.

Хайр дурлал: Сарын эхээр муу санаатны хов жив, хууран мэхлэлтээс болж хайртай хүнтэйгээ зөрчилдөхөөс болгоомжил. Биеэ барихад хүнд хэцүү байх тул хайртайгаа муудалцахад хүрвэл харилцан ярилцаж учраа олох нь зүйтэй. Үйл явдлыг бүү хурцдуул, уурлаж бухимдсан байдлаас чухал шийдвэр бүү гарга. Гэр бүлдээ гарсан үймээнийг сөрөн зогсоход хэцүү байх болно.

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …