О.Дашпагма: Дархлаажуулалтад 9531 хүнийг хамруулаад байна

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлого зохицуулалтын газрын Халдварт өвчний хэлтсийн ахлах шинжээч Д.Нарангэрэл болон ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нар дараах зүйлийг хэллээ.

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Одоогоор дархлаажуулалтад 9531 хүнийг хамруулаад байна. Вакцины дараах урвал хүндрэлийг хянаж байгаа. Вакцины зааварт нийт тариулсан хүмүүсийн 50-60 хувьд нь хариу урвал илэрнэ гэж заасан. Харин манай улсын хувьд дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн 40 орчим хувьд нь халуурах, толгой өвдөх, тарьсан хэсэгт өвдөх, хөндүүрлэх шинж тэмдэг илрээд, 2-3 хоногт алга болж байгаа. Ноцтой хүндрэл урвал илрээгүй.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа

Өдөрт хэчнээн хүн вакцинд хамрагдаж байна вэ. Вакцинжуулалт удааширч байгаа шалтгаан юу вэ? /News.mn/

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Нийслэл хотын хэмжээнд 22 цэгт дархлаажуулж явагдаж байна. Жишээлбэл, өчигдрийн байдлаар 1700 хүн 22 цэгт очиж вакцинжуулалт хийлгэсэн. Вакцинжуулалт удааширч байгаа шалтгаан нь вакцинжуулалтын дараа 30 минут ажиглалтад байлгаж буйтай холбоотой.

ХӨСҮТ-ээс шинжилгээний хариуг зөрүүлсэн асуудал гарсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү? /ETV/

Гэрэгэ системд манай үйл ажиллагаа холбогдсон байдаг. Цөөн тохиолдолд сөрөг гарсан хариу эерэг гэж мэдэгдсэн. Энэ нь системийн алдаатай холбоотой. Дараагийн удаа ийм алдаа гарахгүй.

Шүлснээс шинжилгээ авах оношлуур дараа долоо хоногт практикт нэвтрэх үү? /25 TV/

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлого зохицуулалтын газрын Халдварт өвчний хэлтсийн ахлах шинжээч Д.Нарангэрэл: Манай эрдэмтэд шүлснээс “Ковид-19”-ийг илрүүлэх оношлуур бүтээж байгаа. Үүнийг удахгүй практикт нэвтрүүлнэ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.