УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх Алтан гадас одонгоор шагнагдлаа

Өнөөдөр /2021.03.01/ Хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлж Төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС одонгоор шагнагдсан Улсын драмын эрдмийн театрын жүжигчин МУСТА О.Гэрэлсүхэд театрын удирдлага, хамт олон баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

33 жилийн турш соёл урлагийн салбарт зүтгэсэн тэрээр бага наснаасаа эхлэн Монголын хүүхдийн ордны Драмын дугуйлангаас жүжигчин болох гараагаа эхэлж байсан бөгөөд 1996 онд анхны Ромео болон драмын театрын тайзнаа гарч ирсэн юм.

Түүнээс хойш тайз дэлгэцийн олон уран бүтээлүүдэд тоглосноос дурдвал С.Жаргалсайхан “Хаан түүх” жүжиг, У.Шекспир “Ромео Жульетта”, О.Нил “Тамын дурлал”, “Энхтуул” хошин жүжиг, Дариа Фо “Чөлөөт хос” жүжиг, Э.Оюун “Би эндээс явахгүй” жүжиг гээд 20 гаруй жүжгийн гол ба туслах дүр, “Замын хүн” жүжгийн найруулагчаар ажиллаж, “Ларьдма” УСК, “ТюТю” УСК, “Амьдралын нахиа” УСК, “Модон могой” УСК, “Мамма Миа” мюзикл кино гэх мэт 40 гаруй дэлгэцийн уран бүтээлийн гол ба туслах дүрүүдийг амжилттай бүтээж, театр урлаг судлаач, шүүмжлэгч, мэргэжил нэгт уран бүтээлчдийн зүгээс өндөр үнэлгээ авч, үзэгч олны талархлыг хүлээж байсан билээ.

Ийнхүү төрийн дээд шагналаар шагнагдсан жүжигчин О.Гэрэлсүхэд театрын хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсье. Таныг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлжид ивээг.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …