Монголын Залуучуудын Холбоо залуучуудын оюуны бүтээлийн уралдаан зарлалаа

Монголын ирээдүй болсон оюутан залуус, залуу судлаачдын дуу хоолойг түгээх нийгмийн идэвхийг сайжруулах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, дэмжин урамшуулах, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санаачлага, эрэлхийллийг нэмэгдүүлэх зорилготойгоор “ЗАЛУУЧУУДЫН БОЛОВСРОЛД ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ, АРГА ЗАМ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН илтгэлийн уралдаан зарлагджээ.

Бид энэ талаар Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөгжлийн хүрээлэнгийн Дэд захирал Б.Нямзулаас тодруулга мэдээлэл авсан юм.

Удахгүй болох эрдэм шинжилгээний бага хурлын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Монголын Залуучуудын Холбоо болон түүний дэргэдэх Залуучуудын хөгжлийн хүрээлэн хамтран Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Залуучуудын боловсролд тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн уралдаан зохион байгуулах гэж байна. Залуучуудынхаа дуу хоолойг сонсож, нийгэмдээ оролцоотой байх боломж олгохыг хүссэн.

-Хорио цээрийн дэглэмээс шалтгаалаад ч тэр үү залуучуудын нийгмийн идэвх оролцоо суларсан байна уу даа гэж анзаарагдах боллоо. Энэ цаг үед тодорхой зорилготойгоор зохион байгуулж байна уу?

Хорио цээрийн дэглэмээс шалтгаалаад нийгмийн оролцоо нь суларсан байж магадгүй. Цар тахал дэлхий дахиныг өөрчилж байна шүү дээ. Ихэнх салбарууд цахим платформ руу шилжлээ. Ялангуяа боловсролын салбарт хүссэн хүсээгүй шинэчлэлтүүд орж ирлээ. Танхимын сургалтууд цахим, онлайн, теле сургалтад шилжлээ. Энэ нь нэг талаараа цаг хугацаа, орон зайг үл харгалзан тогтвортой суралцах боломж. Нөгөө талаараа боловсролын тэгш бус байдал үүсэж болзошгүй эрсдэлтэй байна гэж хараад байгаа юм. Учир нь хөдөө орон нутагт интернетийн хүрэлцээ муу байгаагаас хоцрогдол үүсэхээр байна. Бас нэг чухал асуудал бол бидний суралцах, хөгжих хандлага. Хорио цээрийн дэглэмийг зарим нь амралт гэж хүлээж аваад, өөрөө өөрийгөө хоцрогдолд оруулаад байгаа залуус ч байна. Тиймээс нэгдүгээрт бид залуучуудынхаа дуу хоолойг сонсож, нийгэмдээ оролцоотой байх боломж олгохыг хүссэн. Хоёрдугаарт боловсролын салбарт тулгамдсан асуудал байна уу, үгүй юу?, асуудал байвал ямар асуудал байна?, яаж шийдэх үү, гарц гаргалгаа нь юу байж болох вэ гэдгийг судлаачид, эрдэмтэд, багш нараас сонсох, гуравдугаарт ажил олгогч, ажилтан, ажил хайгчдаас боловсролын салбарт юу дутагдаж байгааг нь, юу хийхийг хүсэж байгааг нь сонсъё, хөдөлмөрийн зах зээл дэх боловсон хүчний эрэлт хэрэгцээ, шаардлага нь ямар болсон гэдгийг сонсох зорилготойгоор энэ уралдааныг зарласан.

Илтгэлүүд заавал боловсролын хүрээнд бичигдсэн байх ёстой юу. Оролцогчдод насны хязгаар тогтоосон уу?

-Аль ч насныхан оролцох боломжтой. Сэдвийн хувьд заавал боловсрол гэхгүй, чөлөөтэй байж болно. Энэ уралдаан маань иргэн бүрийн дуу хоолойгоо илэрхийлэх, нийгэмдээ идэвх оролцоотой байх боломж.

Баг бүрдүүлэн оролцохдоо, аймаг орон нутгаас оролцож болох уу?

-Болно, болно. Монгол орны өнцөг булан бүрээс имэйлээр илтгэлээ ирүүлж болно. Хэрвээ эхний шатанд шалгарсан тохиолдолд илтгэлээ хэлэлцүүлэх боломжийг нь олгохоор хичээж байна. Мөн багаараа оролцож болно. Баг шалгарсан тохиолдолд багаа төлөөлж нэг нь илтгэлээ хэлэлцүүлэх боломжтой.

“ЗАЛУУЧУУДЫН БОЛОВСРОЛД ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ, АРГА ЗАМ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Нэг. Зорилго:

Монголын ирээдүй болсон оюутан залуус, залуу судлаачдын дуу хоолойг түгээх нийгмийн идэвхийг сайжруулах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, дэмжин урамшуулах, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санаачлага, эрэлхийллийг нэмэгдүүлэхэд оршино.

Нийтлэг үндэслэл:

Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойг угтаж энэхүү бага хурлыг зохион байгуулж байна

Хоёр. Хамрах хүрээ:

Судлаачид, багш нар, Их, дээд сургуулийн оюутан, Коллежийн суралцагчид, ЕБС-ийн төгсөх ангийн суралцагчид оролцох боломжтой.

Гурав. Хамрах сэдэв: Залуучуудын боловсрол хөгжил сэдвийн хүрээнд доорх дэд сэдвүүдийг хамруулж болно.

– Анхаарал дутагдалын эмгэг
– Мэргэжил сонголт
– Цахим сургалтын хүртээмж, чанар
– Оюутны ажил эрхлэлт ба эрх зүйн зохицуулалт
– Цахим ажлын байр
– Боловсролын тэгш эрх байдал
– Цахим сургалтын нөхцөлд хийх төлбөрийн зохицуулалт
– “Covid-19” ба боловсрол
– Зорилтот бүлгийн сургалт “Covid-19”
– Бусад “судлаач залуучуудын хөгжилд зориулан өөрийн чөлөөт сэдвээ сонгох”

Дөрөв. Ерөнхий шаардлага:

– А4 бичгийн цаасан дээр Times New Roman фонт, мөр хоорондын 1.5, үсгийн хэмжээ 12pt бичигдсэн байх.
– Эхний шалгаруулалтанд оролцох оюутнууд Microsoft word програм дээр илтгэлээ бичиж хүргүүлсэн байх.
– Дараагийн шатанд оролцох оюутнууд Powerpoint, Prezi зэрэг бусад программ дээр илтгэлээ бэлдэж өөрийн биеэр ирж 8-10 минутанд илтгэлээ хэлэлцүүлнэ.
– Иш татсан тохиолдолд эх сурвалжийг оруулах.
– Олон улсын туршлагаас судалсан байх. Илтгэл нь шинэ судалгааны үр дүн байх
– Илтгэл нь гарчиг, агуулга, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт гэсэн хэсгүүдээс бүрдсэн байх.
– Нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл, хаяг тодорхой байх

Тав. Шалгаруулалтын үйл явц:
– Бодит судалгаанд үндэслэсэн, шинэ санал дэвшүүлсэн байх
– Судалгаа, шинжилгээний арга зүйн ашиглалт, боловсруулалт
– Зарлагдсан сэдвийн агуулгад нийцсэн байдал
– Ашигласан, судалсан материал
– Гаргасан дүгнэлт бодитой эсэх
– Илтгэх ур чадвар

Шалгаруулалт

1. Оролцогчид 2021 оны 03 дугаар сарын 05-ны 18:00 цаг хүртэл итгэлээ илгээх
2. Шүүгчид ирсэн илтгэлүүдтэй танилцаж эхний 10 байранд шалгарсан илтгэлийг тодруулан 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр утсаар мэдэгдэнэ.
3. Эхний 10-т шалгарсан илтгэгч нь 2021 оны 03 дугаар сар 12-ны өдөр 10:00 цагт өөрийн биеэр ирж илтгэлээ хэлэлцүүлнэ.
Мөн доорх линкээр орж бүртгэлээ баталгаажуулаарай
https://docs.google.com/…/1FAIpQLScWh4JRvgM…/viewform…
Зургаа. Урамшуулал:

Тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал (3.000.000₮) болон дурсгалын зүйл.
Дэд байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал (2.000.000₮) болон дурсгалын зүйл.
Гутгаар байр: Өргөмжлөл,мөнгөн шагнал (1.000.000₮) болон дурсгалын зүйл.
Тусгай байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал (200.000₮) гардуулна. ( 7 хүн )

Шилдэг илтгэлүүдийг МЗХолбооноос эрхлэн гаргадаг 98 жилийн түүхтэй
– “Залуу үе” сэтгүүл
– “Залуучуудын үнэн” сонинд нийтлэхээс гадна
– Олон улсын сэтгүүлд нийтлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээнэ.

Долоо. Мэдээлэл авах:

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 42 гудамж, Монголын Залуучуудын Холбооны төв байр
Харилцах утас: 77771313, 91111512
Фэйсбүүк пэйж: Монголын Залуучуудын Холбооны VI Их Хурал
Фэйсбүүк пэйж: https://www.facebook.com/ydiadmin

Вэб хаяг:www.izaluu.mn
Илтгэл хүлээн авах хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 18:00 цаг хүртэл ydi.researchers@gmail.com цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

Ерөнхий зохион байгуулагч: Монголын залуучуудын холбоо
Хамтран зохион байгуулагч: МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөгжлийн хүрээлэн

Санал болгох мэдээ

Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ …