Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл  www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2021 оны 02 дугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлж, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна.

Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. 

Боловсролын үнэлгээний төвийн “ЦАХИМ ЗӨВЛӨХ” портал сайт http://help.eec.mn нь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчид болон багш нарт туслах зорилготой цахим зөвлөх хуудас юм. Хэрэглээ: Интернетэд холбогдсон гар утас, компьютертэй бол хаанаас ч хэзээ ч ашиглах боломжтой. Өөрийн компьютер дээр нэмэлт программ суулгах шаардлагагүй. Утсаар ашиглах бол ДАТА үнэ төлбөргүй.

Ач холбогдол: Шалгуулагчид ЭЕШ-тай холбоотой бүхий л мэдээллийг хамгийн хялбар, энгийн ойлгомжтой хэлбэрээр нэг дороос авах боломжтой.

Та тус цахим зөвлөх хуудсанд хандсанаар: Өмнөх жилүүдийн шалгалтын үр дүн, шалгуулагчдын гүйцэтгэл, алдаанд дэлгэрэнгүй шинжилгээ хийсний үндсэн дээр сурагчдын сул гүйцэтгэж буй агуулгад илүү төвлөрсөн Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой ТВ хичээл, 12 дугаар ангийн сурагчдад зориулсан цахим хичээлүүд үзэх; 2018, 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын 11 хичээлийн жишиг даалгаварууд (түлхүүр үгтэй)-ыг ашиглан мэдлэг чадвараа сорих; Элсэлтийн ерөнхий шалгалтын журам, Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд хэрхэн хамрагдах, ЭЕШ-ын блюпринт зэрэг заавар зөвлөмжүүдтэй танилцах; Түгээмэл асуулт хариулт хэсгээс өөрт тулгамдаж буй асуултад хариулт авах; Цаг үеийн мэдээ мэдээллийг нэг дороос цаг алдалгүй авах боломжтой юм.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …