С.Энхболд: Нэг хүнд хоёр өөр төрлийн вакцин тарихгүй

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар КОВИД-19 цар тахлын халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Тэрбээр“Нэг хүн хоёр тун вакцин хийлгэж бүрэн дархлаа тогтох учраас өнөө өглөө ирсэн “АстраЗенека” -гийн вакциныг хоёр тунгаар 75 мянган хүнд тарина. Нэг хүнд хоёр тун вакцин хийх учир 150 мянган тун гэдэг нь 75 мянган хүнийг дархлаажуулах хэмжээ юм. Нэг хүнд хоёр өөр төрлийн вакцин тарихгүй, нэг вакцинаар хоёр тунг тарьж дархлаа тогтооно.

Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56 мянган ажилтан байна гэж тооцоолсон. Манайх дархлаажуулалтын хуультай бөгөөд энэ журмаараа явна. Эхний ээлжид эрүүл мэндийн байгууллагын 56 мянган ажилчдад эхний тунг хийж, хоёр дахь тунг дараагийн тарих хугацаа хүртэл хадгална”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …