С.Энхболд:150 мянган тун “АстраЗенека” вакциныг эрүүл мэндийн байгууллагын ажилчдад хийнэ

Маргааш буюу 2021 оны хоёрдугаар сарын 23-ний өдөр Коронавирусийн эсрэг вакцинжуулалт хийх гэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нарын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Манай улс өнөөдөр өглөө “АстраЗенека” вакциныг хүлээн авсан. Харин өнөө орой хоёр дахь вакцин бууна. БНХАУ-д бүтээж, үйлдвэрлэсэн ” Sinopharm ” вакциныг хүлээн авна. Гэхдээ тус вакциныг ДЭМБ зөвшөөрөөгүй байгаа учраас ард иргэддээ хийхгүй, хадгална. Тус вакциныг гуравдугаар сардаа багтаж ДЭМБ бүртгэх төлөвтэй байна.

Өнөө өглөө ирсэн 150 мянган тун “АстраЗенека” вакциныг эхлээд эрүүл мэндийн байгууллагын ажилчдад хийнэ.

Дараагийн ээлжинд ирэх вакцинаар хариу арга хэмжээ болон онцгой байдалд ажиллаж байгаа цагдаа, хууль хяналт, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчдад хийнэ. Дараа нь 50-аас дээш насныханд хийхээр вакцинжуулалтын хуваарь гаргасан.

Манай улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирнэ. Тодруулбал, Файзер, АстраЗенека, ОХУ, Хятад улсад үйлдвэрлэсэн вакцинуудыг оруулж ирэхээр төлөвлөсөн. Эхнээсээ орж ирж байна.

Засгийн газраас 226 тэрбум төгрөгийн вакцинжуулах төсвийг баталж өгсөн. Вакцины үйлдвэрлэл дэлхий нийтэд хязгаарлагдмал болсон. Тиймээс вакцин худалдан авч нөөцлөх зохион байгуулалтад орж ажиллаж байгаа. Маргааш өглөөнөөс эхлээд төрийн болон хувийн эмнэлгийн ажилчдаа вакцинжуулаад эхэлнэ.” гэлээ.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …