ХӨСҮТ:55 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд өчигдөр 36,903 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 55 хүнд халдвар илэрсэн.

-24 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрсэн. Уг 24 тохиолдлын 9 нь анхны шинжилгээгээр батлагдсан тохиолдол бол 15 нь дээрх есөн тохиолдлын ойрын хавьтал юм. Ингэснээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр нийт 102 иргэнээс халдвар илэрлээ. 50 нь анхны тохиолдлууд бол 52 нь ойрын хавьтлууд байна.

Харин өчигдөр илэрсэн 31 тохиолдол нь өмнөх кластер өвчлөлийн ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээнээс халдвар илэрсэн.”гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.