Чөлөөт бөхийн тамирчид олимпын эрхийн хоёр тэмцээнд оролцоно

“Токио-2020” зуны олимпын наадамд чөлөөт бөхийн төрөлд одоогийн байдлаар Ази тивийн төлөөлөл нийт 31 эрх аваад байна.

Улсаар нь ангилбал, Япон долоо, Казахстан зургаа, БНХАУ тав, Энэтхэг дөрөв, Монгол, Иран, БНАСАУ хоёр, Узбекистан, Кыргызстан, Сири тус бүр нэг эрх авчээ.

Ирэх дөрөвдүгээр сарын 9-11-нд Казахстаны Алматы хотод болох Азийн тивийн олимпын эрх олгох тэмцээний олимпын жин тус бүрийн эхний хоёр буюу алт, мөнгөн медальт тамирчдад олимпын эрх олгоно.

Энэхүү тэмцээнийг залгуулаад манай тамирчид дөрөвдүгээр 12-17-нд Алматыд тивийн аваргад хүч үзэх юм.

Хэрэв Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, тивийн аваргад эрхээ авч чадаагүй тамирчин сүүлийн боломж буюу тавдугаар сарын 6-9-нд Болгарын нийслэл Софид болох олимпын эрхийн цорын ганц тэмцээнээр олимпын эрх өгөх юм.

АЗИ ТИВЭЭС ЭРХ АВСАН ТАМИРЧИД
Эрэгтэйчүүдийн 57 кг: 3. Нурислам Санаев (Казахстан), 3. Рави Кумар (Энэтхэг), 5. Реза Атри (Иран)
65 кг: 2. Даулет Ниязбеков (Казахстан), 3. Бажранг Пуния (Энэтхэг), 5. Төмөр-Очирын Тулга (Монгол), 5. Такүто Отогүро (Япон)
74 кг: 5. Мао Окүи (Япон), 5. Дайнар Кайсанов (Казахстан)
86 кг: 1. Хассан Яздани (Иран), 2. Деепак Пуния (Энэтхэг)
97 кг: 5. Алишер Ергали (Казахстан)
125 кг: 3. Дэн Живей (БНХАУ), 5. Бажа Хутаба (Сири), 5. Ядоллах Мохеби (Иран)
Эмэгтэйчүүдийн 50 кг: 3. Валентина Исламова (Казахстан), 5. Сун Янань (БНХАУ)
53 кг: 1. Пак Йон Ми (БНАСАУ), 2. Майю Мүкаида (Япон), 3. Пан Киану (БНХАУ), Винеш Фогат (Энэтхэг)
57 кг: 1. Рисако Кавай (Япон), 2. Рон Ниннин (БНХАУ)
62 кг: 1. Аусулуу Тыныбекова (Кыргызстан), 3. Юкүко Кавай (Япон), 5. Рим Жон Сим (БНАСАУ)
68 кг: 3. Соронзонболдын Батцэцэг (Монгол), 5. Сара Дошо (Япон)
76 кг: 2. Хироэ Минагава (Япон), 5. Эльмира Сыздыкова (Казахстан), 5. Зоу Киан (БНХАУ)

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …