Сайд Моллай мөнгөн медаль хүртлээ

“Тель Авив-2021” Гранд Слам тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын тамирчин ДАШТ-ий алт, хүрэл медальт Сайд Моллай -81 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, дэлхийн чансааны 700 оноо авч дансаа 3000 ам.доллароор ахиуллаа.

Тэрбээр аваргын төлөө 2020 оны Парисын Их дуулга, 2019 оны Ази-Номхон далайн орнуудын АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Шарофиддин Болтабоевт ялагдлаа.

С.Моллай болон Монгол Улсын шигшээ багийн дараагийн тэмцээн ирэх гуравдугаар сарын 5-7-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болох Гранд Слам байх юм. Энэ тэмцээнд манай улсаас 22 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …