УУХҮЯ: Нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 24.6 хувийн өсөлттэй байна

2021 он гарсаар хоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд нийт гурван сая 322.8 мянган тонн нүүрс экспортолсныг УУХҮЯ тайлагналаа. Нүүрсний экспортын хэмжээ одоогоор өмнөх оны мөн үеэс 24.6 хувийн өсөлттэй байгаа юм.

Харин зэсийн баяжмалын экспорт 9.8 хувиар өсөж, 161 мянган тонн болжээ. Засгийн газар энэ онд нийт экспорт өмнөх оноос 29.5 хувиар өсөж, 7.9 тэрбум орчим ам.доллар хүрнэ гэж таамаглаж байна.

Өнгөрсөн онд уул уурхайн салбараас төсөвт 2.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь нийт төсвийн орлогын 24.3 хувийг бүрдүүлсэн байна. Цар тахлын улмаас төсөвт төвлөрүүлсэн орлогод эзлэх хэмжээ бага зэрэг буурч байсан юм.

Холбоотой мэдээлэл

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.