Фото: Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцав

Энэ сарын 18-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимп болон паралимпын бэлтгэл ажилтай танилцав.

Энэ үер спортын ордонд Ши Жиньпин уран гулгалтын үндэсний шигшээ, ойрын зайн тэшүүрийн багийн дасгалыг үзэж, бэлтгэл ажил урагштай явагдаж байгаад маш их сэтгэл ханамжтай байв.

Тэрбээр “Бээжингийн өвлийн олимпын наадам, пара олимпын наадам зохион байгуулагдана гэдэгт би итгэл дүүрэн байгаа” гэж хэлэв.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмын гурван том бүсийн нэг болох Янь Чин дүүрэгт байх уулын цанын баазуудын аюулгүй ажиллагаа болон спортын ур чадварын бэлтгэл дасгалын явцтай мөн танилцсан байна.

Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ “Бээжингийн өвлийн олимпын наадам, пара олимпын наадмыг зохион байгуулахын хажуугаар Хятадын цас мөсний спорт ялангуяа цасан дээрх спортыг улам хөгжүүлэх болно” гэжээ.

2017 оноос хойш Ши Жиньпин дөрөв дэх удаагаа өвлийн олимпын наадам болох тухайн газарт нь очиж, бэлтгэл ажилтай танилцаж байгаа нь энэ юм.

Өвчин халдварын байдал үргэлжилж байгаа ч ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил сайн хийгдэж, Бээжингийн өвлийн олимпын уралдаан тэмцээнүүдийн бүх ордон талбай товлосон цагтаа бэлэн болж, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалт нэгэн зэрэг хийж ажлаа амжилттай дуусгасан байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.