Чингэлтэй дүүрэг:11:30 цагийн байдлаар 12648 иргэн шинжилгээнд хамрагджээ

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээг Чингэлтэй дүүрэгт 10 суурин, 61 явуулын цэгээр авч байна.

Шинжилгээ өглөөний 09:00 цагт эхэлсэн бөгөөд суурин цэгүүдэд Онцгой байдлын хэлтсээс 24 алба хаагч, Мэргэжлийн хяналтын хэлтсээс 30 албан хаагч, Цагдаагийн газраас 10 алба хаагч, Эрүүл мэндийн төвөөс 110 албан хаагч ажиллаж байгаа бол явуулын цэгт Эрүүл мэндийн төвөөс 241 албан хаагч, Мэргэжлийн хяналтын хэлтсээс 61, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээс 200 албан хаагч, хэв журам, замын хөдөлгөөн зохицуулах чиглэлээр Цагдаагийн газраас 349, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 540, дүүргийн Засаг даргын Тамгын газраас 360, Онцгой байдлын хэлтсээс 49 алба хаагч, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 23 нийт 1997 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж  байна.

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …