Ч.Ганзориг:Сонгинохайрхан дүүргийн 24261 өрх өнөөдөр шинжилгээнд хамрагдана

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн /2021.02.16/ коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хийлээ.

Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “ “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 24261 өрхийн тус бүр нэг гишүүнээс суурин 18 цэг, явуулын 50 баг шинжилгээ авна.

ӨНӨӨДӨР КОРОНАВИРУСИЙН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХОРООД БОЛОН ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДИЙН СУУРИН БАЙРШИЛ

4-р хороо – 226-р цэцэрлэг

5-р хороо – 269-р цэцэрлэг

6-р хороо – 9-р сургууль

7-р хороо – 227-р цэцэрлэг

8-р хороо – 67-р сургууль

9-р хороо – 76-р сургууль

10-р хороо – 38-р цэцэрлэг

11-р хороо – 105-р сургууль

24-р хороо – 134-р сургууль

25-р хороо – 104-р сургууль

26-р хороо – 253-р цэцэрлэг

28-р хороо – 264-р цэцэрлэг

36-р хороо – 263-р цэцэрлэг

40-р хороо – 117-р цэцэрлэг

41-р хороо – 124-р сургууль

42-р хороо – 170-р цэцэрлэг

“Нэг хаалга-нэг шинжилгээ” аян дуустал долоо хоног үлдээд байна. Хөл хорио тогтоосноос хойших өнгөрсөн тав хоногийн хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулахад иргэдийн дундаас 26 тохиолдол халдвар авсан нь батлагдсан. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд өрхүүдээс авсан шинжилгээнээс есөн тохиолдол шинээр илрээд байна.

Энэ удаагийн хөл хорионы үеэр хөдөлгөөнийг 96-98 хувь хязгаарлаж байна. Өнөөдрөөс эхлэн 24 хүнсний бөөний төв үйл ажиллагаагаа сэргээж байна. 14 салбар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгаа. Төрийн албан хаагчидийн тав хүртэлх хувийн ажилтнуудаа ажиллуулж байна.

Худалдаа үйлчилгээний салбар, Хөдөө орон нутаг зорчих, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, Буяны үйл ажиллагаанд оролцох хүн дурын цэгт очин PCR шинжилгээ өгөх боломжтой.

“Нэг хаалга – Нэг шинжилгээ”-ний хариугаар зөвшөөрөгдсөн 14 байгууллагад ажилладаг гэр бүлийн гишүүд нь хөдөлгөөн оролцож болно. Хэрэв танай гэр бүлийн нэг гишүүн хоёрдугаар сарын 11-нээс хойш “Нэг хаалга-Нэг шинжилгээ” өгсөн бол тухайн хүний шинжилгээний хариугаар хөдөлгөөнд оролцож болно.

ЖИЧ:Зөвхөн зөвшөөрөгдсөн 14 байгууллагад ажилладаг хүмүүс иргэний үнэмлэхээ үзүүлж, ажлын үнэмлэх, байгууллагын тодорхойлолтоороо ажилдаа явж болно.

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …