Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын хувьд хамгийн эхний тунг тариулж иргэдээ уриална

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.02.16/ ХӨСҮТ-д ажиллаж “Ковид-19”-ийн вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Вакцинжуулалтын өмнө хийгдэж байгаа үндэсний хэмжээний ажил бол “Нэг өрх, нэг иргэн шинжилгээ” юм. Шинжилгээнд идэвхтэй хамрагдаж буй ард иргэддээ баярлалаа. Өнөөдрөөс вакциныг татаж авах ажил эхэлнэ. Мэргэжлийн хүмүүс хадгалалтын горим болон тээвэрлэлтийн талаар сургалтад хамрагдсан.

Вакциныг эхний ээлжид зорилтот бүлэг, цагдаа, эмч нар болон үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад тарина. Ерөнхий сайдын хувьд хамгийн анхны тунг хийлгэнэ. Вакцины анхны тунг миний бие өөртөө тариулж, ард иргэддээ уриална”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хурал боллоо

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” /НҮТББ/-Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр …