Ховд аймаг сар шинийн баярын үеэр аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо

Өнөөдөр /2021.02.05/ Ховд аймгийн Онцгой комиссын хурал боллоо. Хурлаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шийдвэр гаргах хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. 
Энэ үеэр Сар шинийн баярын үеэр аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Энэ оны 01 дүгээр сарын 23-аас хойш 02 дугаар сарын 04-ний хооронд Улаанбаатар хотоос нийт 528 иргэн иржээ. Үүний 352 нь хувийн унаагаараа ирсэн ба бүгд гэрийн ажиглалтад байгаа.

Цаашид ч голомтоос ирэх иргэдийн тоо нэмэгдэнэ. Тиймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны 02 дугаар сарын 11-ний 16 цагаас 02 дугаар сарын 16-ны 16 цаг хүртэл, аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хаах шийдвэрийг гаргалаа.


Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.