“Тhe Woman” кино олон улсын кино наадмаас шагнал хүртлээ

“Choi Hainzan” фильм продакшны анхны уран бүтээл “The Woman” уран сайхны кино Бангладеш улсын Дака хотноо болсон олон улсын кино наадмаас дахин нэг шагнал хүртжээ.

Тодруулбал энэхүү наадмын Азийн шилдэг кино булангийн уралдаант хэсэгт өрсөлдөж, “Шилдэг зураглаач” шагналын эзэн болсныг уран бүтээлчид дуулгалаа.

“Дака” олон улсын наадам нэгдүгээр сарын 16-наас 24-ний өдрүүдэд кино театр болон цахимаар кинонуудаа гаргаж, шагналын эздээ тодруулсан байна.

Азийн шилдэг кино төрөлд 350 гаруй бүтээл ирсэнээс 22 нь шалгарч, шилдэг зургаан кино шагналын төлөө өрсөлджээ.

Сонирхуулахад өнгөрсөн оны аравдугаар 19-25-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдсон 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын кино наадмаас “The Woman” уран сайхны киноны продюсероор ажилласан МУСТА Ч.Ундрал  “Шилдэг продюсер”-оор шалгарсан юм.

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …