Монгол Улсын Шадар сайдаар С.Амарсайхан томилогдлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр захирамж гарган Засгийн газрын гишүүдийг томиллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд тамгыг нь хүлээлгэн өглөө.

Шадар сайд С.Амарсайхан ажлаа хүлээн авч, Шадар сайдын ажлын албаныхантай уулзлаа. 

Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Төрийн ажил явуулахад сэтгэл, зүтгэл, хариуцлага, хяналт, судалгаа, төлөвлөлт, бас хурд чухал гэж үздэг. Төрийн шат шатны албанд энэ л шаардлагыг тавьж, энэ зарчмыг баримталж ажиллана.Улсын Онцгой комиссоос гарах шийдвэрийн ард олон түмний эрүүл мэнд, амь нас, ажил, амьдралын асуудал байдаг учраас шийдвэр болгоноо бодит тооцоо судалгаанд үндэслэж гаргахыг эрхэмлэнэ.Цар тахлын хүндрэлийг эрсдэл багатай даван туулах, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй. Ялангуяа төр засгийн аливаа шийдвэрийг ажил, амьдралд бодитоор хэрэгжүүлэх гол гүүр болсон төрийн алба хаагчид маань үүнд онцгой үүрэгтэй учраас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах болно.Өнөөдөр бид ямар эгзэгтэй нөхцөл байдалд байгааг бүгдээрээ мэдэж буй. Хариуцлагатай байна гэдэг нэг хүнээс эхэлдэг. Хариуцлага алдах ч нэг хүнээс эхэлж болно. Иймд хүн бүр алхам тутамдаа хичээх нь чухал байна.Танхимын гишүүдтэйгээ, ард иргэд Та бүхэнтэйгээ хамтран, бэрхшээл сорилтуудыг хамтдаа даван туулах болно” гэсэн юм. 

С.Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай. 1991 онд Налайх дүүргийн “Эрдмийн оргил” дунд сургууль, 1996 онд АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институт, 2000 онд АНУ-ын Саут Вест их сургууль төгссөн. Хэл судлал, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр.  1992-1994 онд Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвд ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын ажилтан, атташе, 2004-2007 онд “Американ трейд энд девелопмент” ХХК-д хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер, 2007-2017 онд  “Оюуны-Ундраа” группийн  гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга, 2012-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016-2017 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга, 2017-2019 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. С.Амарсайхан нь улсад 23 жил, үүнээс төрийн албанд 15 жил ажилласан туршлагатай.

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …