Ц.Нямдорж: Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах санал тавьсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нараа танилцууллаа.

Ерөнхий сайдын танилцуулгын дараа УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:Ц.Нямдорж сайд аа, таныг сүүлийн 20 гаруй жил хуулийн байгууллага толгойлж,

тодорхой ул мөрөө үлдээсэн сайн хуульчдын нэг гэж бодож явдаг. 2016-2020 оны

Засгийн газрын үед хууль зүйн сайдаар ажиллаж байсан. Энэ үед төрийн өмч хөрөнгө,

байгалийн баялгийг хууль бусаар авсан, бусдад хууль бусаар хэрэг үүсгэх асуудлууд

гарч байсан. Энэ үед Хууль зүйн сайд байсан хүний хувьд ЗГХЭГ-ын дарга

Ц.Нямдоржоос тайлбар хийхийг хүсч байна?

ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч Ц.Нямдорж дараах хариултыг өглөө.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах санал тавьсан. Шүүх хуулийн байгууллагаар хянагдаж байгаа хэргүүдийн талаар олон нийт ойлгож өгөхгүй байгаа нэг л асуудал бий. АТГ, бүх шүүгч нар, Ерөнхий прокурорын орлогч нарыг Хууль зүйн сайд, Засгийн газар томилдоггүй. ТЕГ-ын даргыг бас өөр журмаар шийддэг. Энэ дөрвөн газар шийдэгдэж байгаа эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн сайд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Сая батлагдсан шинэ хуулиар АТГ-ын даргыг өөр журмаар томилдог болж байна.

Харин 2016-2020 онуудад болсон асуудлуудаас би голчлон хөөцөлдсөн хоёр асуудал бий. Нэг нь хууль бусаар шийтгэгдсэн иргэдийн асуудал нөгөөх нь Эрдэнэтийн 49 хувь. Надад асар их бэрхшээл тулгарч байсан. Шүүхийн шийдвэр гарсан боловч сүүлд нь чимээгүй болоод сулраад явчих хандлага ажиглагдаж байна

Цаашид Эрдэнэтийн 49 хувийн асуудалд Х.Нямбаатар сайд онцгой анхаарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Томилогдвол ажил төрлөө хүлээж авчхаад иймэрхүү асуудлуудыг хуулийн түвшинд ярина” гэлээ.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …