С.Амарсайхан:УОК хамгийн түрүүнд цар тахлын голомтыг бууруулах, нэг ч тохиолдолгүй болохын төлөө бүх хүчээ дайчилж ажиллана

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нараа танилцууллаа. Ерөнхий сайдын танилцуулгын дараа УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Шадар сайдад нэр дэвшигч С. Амарсайханаас асуулт асуулаа.

Шадар сайдад нэр дэвшигч С.Амарсайхан дараах хариултыг өгөв.

Шадар сайдад нэр дэвшигч С.Амарсайхан: УОК хамгийн түрүүнд цар тахлын голомтыг бууруулах, нэг ч тохиолдолгүй болохын төлөө бүх хүчээ дайчилж ажиллана. Цаашид байдал хүндрэхийг үгүйсгэхгүй. Энэ нөхцөл байдалд гурван сая хүн амтай нэг багийн тоглолт, зорилго, иргэн бүрийн оролцоо, үүрэг чухал. Тэдгээрийг хошуучилж ажиллах бүх шатны алба хаагчид хариуцлагаараа, өндөр зохион байгуулалтаараа, гүйцэтгэл, хяналтаараа энэ цар тахлыг хяналтад авах зорилго тавьж ажиллана.

Гэхдээ үйл ажиллагааг хаахгүйгээр ажиллана. Төр, хувийн гэлтгүй үйл ажиллагаа явуулж л байгаа бол тэнд бүх шатны хяналт тавина. Шаардлагатай дүрэм журмын өөрчлөлт хийнэ. Мэдээллийн ил тод байдлыг нэгдүгээрт тавина. Айдас хүйдэсгүй ажиллаж амьдрах боломж бүрдүүлнэ.Технологийн дэвшил түлхүү ашиглана. Шийдвэр бүр зөв байхгүй байхыг үгүйсгэхгүй.

Амаргүй цаг үед эрэмбэ дарааны зөрчилтэй олон шийдвэр гаргаж байгаа. Энэ бол дэлхий нийтэд тулгамдсан асуудал. Иргэн бүр сахилга баттай баймаар байна.

Хариуцлага, гүйцэтгэл, хяналт. Дээрээ шийдвэр гардаг доороо замхардаг байж болохгүй. Өмнөх УОК, ЗГ сайн ажилласан. Харамсалтай нь зарим шатандхангалттай биелээгүй. Амаржсан эхийн асуудал бол өдөр тутмын хэвийн үзэгдэл шиг болсон асуудал. Иргэдийнхээ оролцоог хангаж ажиллана.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …