Тайрсан үсийг шүүрдэхгүй байхыг зөвлөлөө

https://livetv.mn/storage/posts/January2021/bWdCRJC1k68XeWqdxsil-medium.jpg

НОК-ийн шийдвэрээр үсчин, гоо сайхан, барааны дэлгүүрүүд ажиллахаар болж байна. Нийслэлд дөрвөн голомт идэвхтэй байгаа тул эдгээр байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримтлах шаардлагатай.

Ялангуяа үсчин ашиглах талбай бага байдаг, хүнтэй ойрын зайнаас харьцдаг, үс сэнсдэх үед вирустэй дуслууд өөр хүнд хандах аюултай байдаг тул амны хаалт зайлшгүй зүүх шаардлагатай.

Үсчин өөрөө амны хаалт дээр нүүрний хаалт давхар зүүх шаардлагатай. Эдгээр газрууд удаан хаагдсан байсан тул дараалал үүсэх магадлалтай тул урьдчилан цаг авах хэрэгтэй. Үсийг шүүрдэхгүй соруулах, алчуур хэрэгслийг ариутгах, 14 хоногт нэг удаа халдваргүйжүүлэлт хийлгэх шаардлагатай хэмээн ЭМЯ-наас зөвлөлөө.

Ажлын байранд тавих шаардлага:

  • Ажилчидын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
  • Амны хаалт зүүх
  •  Бээлий өмсөх
  • Сандал, орыг 1,5-2 метрийн зайтай байрлуулах
  • Хайч, сэнс, сам зэрэг багаж хэрэгслийг үйлчилгээ бүрийн дараа халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэж ариутгах
  •  Алчуур, нөмрөг, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  •  Ариун цэврийн өрөөнд гарын саван, хуурай цаас байршуулах
  • Тайрсан үсийг шүүрдэхгүй, тоос сорогчоор соруулна
  • Тогтмол агаар сэлгэх
  •  Хүлээлгийн танхимд зай барих тэмдэглээ хийх
  • Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
  • 1л усанд 25мл белизна хийж шал, тавцан, сандал, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчих
  • 00-г тогтмол цэвэрлэх
  •  14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх

Үйлчилгээ үзүүлэхэд:
• Утас болон цахимаар цаг өгөх
• Биеийн халуун үзэх
• Амны хаалт зүүх
• Тос, вакс, түрхлэг зэргийг жижиглэн савалж 1 удаагийн халбагаар таслан авч хэрэглэх. Үлдэгдлийг буцааж хийхгүй, өөр хүнд хэрэглэхгүй
• Аль болох картаар тооцоо хийх
• Гар халдваргүйжүүлэгч байрлуулах
• Хог хаягдлыг уутанд хийж амыг сайтар боож хаях

Холбоотой мэдээлэл

Comments are closed.