МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Д.Ганбаатарт “Шилдэг бизнесмэн оны залуу” батламж, гэрэгэг гардууллаа

Монголын залуучуудын холбооноос 18 дахь удаагаа “Next stop” оны шилдгүүдийг шалгаруулах наадмаа цахим санал асуулга хэлбэрээр зохион байгуулж, олон нийтийн санал болон зохион байгуулах хорооны шийдвэрээр “ШИЛДЭГ БИЗНЕСМЭН ОНЫ ЗАЛУУ”-гаар “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар тодорсон.

Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн төлөөлөл “Макс” групп олон мянган хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн хариуцлагын хүрээнд “Илүү сайхан Монголын төлөө” уриан дор “Ногоон Монгол”, “Эрүүл Монгол”, “Зөв Монгол”, “Чадамжит Монгол”, “Бахархалт Монгол” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж буйд талархан тус шагналыг олгосон юм.

Ингээд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од  “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарт “Шилдэг бизнесмэн оны залуу”  батламж, гэрэгэ-г  гардуулан өглөө.

Д.Ганбаатар батламжаа гардан авахдаа Монголын залуучууд, хүүхдүүдийн төлөө илүү олон зүйл хийж бүтээж, цаашдаа ч Илүү сайхан Монголыг бүтээхийн төлөө хичээн ажиллах болно гэдгээ илэрхийллээ.  

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. RS says

    Ган баатар та ичихгүй байна уу? Та Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд тариалангийн зориулалттай 6000 га талбай эзэмшин аваад 12 жил болохдоо нэг жилд нь ч ургац авсангүй.Баруун бүрэнчүүд бид гайхан ярьцгааж байна.6000 га гэдэг бол бага газар биш.Нутгийн ард иргэдийн бараг талыг нь тэжээх газар энэ компанид нутгийнхан бараг ажилладаггүй.Бүрэнчүүд Монгол улсын Ерөнхийлөгчийг Гэрэлт од таныг бас үнэн зөв шудрагын мэдрэмжгүй юм болов уу гэж үзэж байна. 12 жил ургац алдсан компани удирдаж байгаа хүнд Баатар, залуу аврага болгоод байх юм.Ард олныг битгий доромжил шагнал эзнээ олсон эсэхийг олон түмэн дэнсэлдэг юм. Ган баатараа бидний газрыг буцааж өгөөрэй. Бид эзний ёсоор буцааж авна.Энэ газар бол бидний амь амжиргааний хэрэгсэл юм шүү. чиний тоглоом биш.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.