Г.Занданшатар: Аливаа үймээн самуунд уриалан дуудах нь төрийн эсрэг гэмт хэрэг мөн

Улс орон, нийгмийг тогтворгүй байдал руу түлхэж, сонгож байгуулсан хууль ёсны төр засгийнх нь эсрэг турхирч, үймээн самуунд уриалан дуудах, түүнийг зохион байгуулахыг оролдох аливаа үйлдэл нь Үндсэн хуульт байгууллын эсрэг, Монгол төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна.

Үндэснийхээ эв нэгдлийг сахиж, төр засгийн тогтвортой байдлыг хангах нь ард түмний амин эрх ашиг, Их ард түмнийг төлөөлсөн Бага ард түмэн болох Улсын Их Хурлын нэн тэргүүний үүрэг юм.
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар огцорсноор Монгол Улсад засаглалын хямрал нүүрлэх ёсгүй. Улс төрд ч, нийгэмд ч, эдийн засагт ч хямралт байдал үүсгэхгүйн төлөө, түмнээ төлөөлсөн парламент өндөр сонор сэрэмжтэй, шуурхай ажиллах ёстой. Төрийн ажил нэг ч өдөр цалгардаж болохгүй. Цар тахлын энэ цаг үед Засгийн газраа эмхлэн байгуулах асуудлыг нэн шуурхай шийдвэрлэх хэрэгтэй байна.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …