Барааны худалдаа, үсчин, гоо сайхны үйлчилгээ ажиллаж эхэллээ

Нийслэлд гарсан коронавируст халдварын 10 гаруй голомт хумигдаж, хоёр голомтын идэвхжилт суларсан гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комисс төлөвлөж байсанчлан нэгдүгээр сарын 23-наас буюу маргаашнаас барааны бүх худалдааны газрууд, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг нээх шийдвэр гаргалаа. 

Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон салбар, чиглэлүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар эргэн нээх хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс
 

  • Бүх төрлийн барааны худалдаа,
     
  • Үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. 

Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөнө.

Иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэл ашиглан үйлчлүүлэх шаардлагатай.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд холбогдох хяналтын байгууллагууд тогтмол шалгалтын ажиллагаа явуулах бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг сануулж байна.

Сануулахад, номын сан болон номын худалдаа энэ долоо хоногт мөн нээгдсэн билээ. 

Санал болгох мэдээ

Засаг захиргааны шинэчлэл хийснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын IV хуралдаанаар “Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэл” сэдэв дор хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Монгол …