Г.Нарантуяа: Эрүүл мэндийн салбарынханд хүний эрхийн ойлголт алга

Нийслэлийн “Өргөө” амаржих газарт 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн өглөөний 07:40 минутад амаржсан эхээс коронавирусын халдвар илэрсэнтэй холбогдуулан түүнийг нярай хүүхдийн хамт тухайн өдрийн 19:00 цагт ХӨСҮТ-д шилжүүлэхдээ өвлийн хүйтэнд гадуур хувцас өмсгөлгүйгээр гаргаж буй видео бичлэг цацагдсантай холбогдуулан ХЭҮК хэрхэн ажилласан талаар комиссын гишүүн Г.Нарантуяагаас тодрууллаа.

-Дөнгөж төрсөн эхийг нярай хүүхэдтэй зөөвөрлөхдөө хүний эрхийг хэрхэн зөрчиж байгааг нийтээр харсан. Үүний мөрөөр ХЭҮК  хэрхэн ажиллав?
-ХЭҮК шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. 2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 22:38 минутад Улсын Онцгой Комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяраас үүссэн нөхцөл байдлын талаар тодруулсан. Мөн өдрийн 23 цаг 06 минутад ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгээс эх, хүүхдийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд, эмчилгээ, үйлчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, шаардлагатай арга хэмжээ авахыг сануулсан.Энэ үйлдэл нь юуны өмнө эрүүл мэндийн салбарын алба хаагчдын хэвшмэл хандлага, хариуцлагагүй байдлын илэрхийлэл гэж үзэж байна.

2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Комиссын гишүүд ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, дэд захирал Т.Наранзул, дэд захирал М.Тунсаг, Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан нараас тайлбар авч, холбогдох хууль тогтоомжид дүн шинжилгээ хийлээ.

Амаржсан эхийг өвлийн улиралд, шөнийн цагаар, гадуур хувцасгүй эмнэлгээс зөөвөрлөсөн үйлдэл нь хүний нэр төр, эрхэм чанарыг үгүйсгэсэн, хүнтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, шийтгэхийг хориглосон Монгол Улсын хууль, олон улсын гэрээ хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, хүний эрхийн зөрчил байна. Энэ үйлдэл нь юуны өмнө эрүүл мэндийн салбарын алба хаагчдын хэвшмэл хандлага, хариуцлагагүй байдлын илэрхийлэл гэж үзэж байна.

Түүнчлэн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, анхан шатны нэгжид үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад өгч байгаа чиглэл, заавар хангалтгүй байгаа нь уг зөрчил гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Шаардлага хүргүүллээ.

энд дарж уншаарай

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …