Монголбанк “The Hu” хамтлагийн зурагтай дурсгалын зоос худалдаанд гаргана

Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй “Чингис хаан” одонт  “The Hu” хамтлагийн зурагтай шинэ дурсгалын зоосыг Монголбанкнаас худалдаанд гаргахаар болжээ.

“Чингис хаан” одонт тус хамтлагийн цоо шинэ дурсгалын зоос ирэх хоёрдугаар сараас худалдаанд гарах гэнэ.

“Чингис хаан” одонт хамтлаг нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2016 онд албан ёсоор байгуулагдаж, 2018 онд анхны уран бүтээлүүдээ цацаж эхэлсэн билээ.

Тус хамтлагийн анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу?” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, “Хүннү рок” урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглаж чадсан юм.

Монгол банк Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан, нэг төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий алт, мөнгө, гууль, никель дурсгалын зоосыг 1971 онд анх гаргажээ.

Үүнээс хойш, 1976-2020 оны онцгой үйл явдалд зориулан нийт 46 нэрийн алтан гулдмай, алтан зоос, алтаар бүрсэн мөнгөн зоос, мөнгөн зоос, мөнгөөр бүрсэн зэс зоосыг цутгуулан гаргажээ.

Холбоотой мэдээлэл
7 Comments
  1. Anonymous says

    Болохгүй юм гэж байхгүй. Орост Гена матрын зурагтай зоос гаргаж байхад.

  2. Anonymous says

    sairan mongo jmar hreregtei mongoliin ard tumend yu ogson

    1. negative player says

      ner hund

  3. Anonymous says

    ha ha hiih ymaa olz jdaz dee

  4. Anonymous says

    Улаан чулуутын хүмүүстэй зоос гаргаач

  5. chinese rock says

    looks chinese

  6. american says

    ene tiim goyo duu yu

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.