Я.Содбаатар:Дэндүү хүнлэг бус харьцсанд УОК- ын даргын хувьд уучлал хүсэж байна

Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газарт амаржсан эхээс PCR шинжилгээ авахад халдвар авсан нь тогтоогдсон. Тэгвэл өнөөдөр /2021.01.19/ амаржсан эх, нярай хоёрыг ХӨСҮТ-д хүргэхээр авч явахдаа тавчих, нимгэн халаадтай эмнэлгээс гаргасан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байна.

Уг асуудалтай холбогдуулан Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар тайлбар хийлээ.
Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар“Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлэн тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК- ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүсэж байна.
Гүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.
Бид хамтдаа аюулт цар тахалтай тэмцэж байна. Гэхдээ аливаа асуудалд иргэнтэй харьцахдаа хүнлэг ёсоор хандаж , ажилдаа сэтгэлээсээ хандах нь төр түмэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Хичнээн хүнд амаргүй цаг үед ч гэлээ хүн чанар , хүнлэг ёсыг алдаж болохгүй. Монголчууд бид хамтдаа л энэ цагийг даван гарна. УОК, ЭМЯ холбогдох төрийн байгууллагуудын гүйцэтгэл дээр гарч байгаа болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа гарч байгаад дахин уучлал хүсье. УОК иргэдийн санал бодлыг байнга сонсож ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна” гэлээ.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Anonymous says

    zail pizda

Reply To Anonymous
Cancel Reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.