ВИДЕО:Далай лам “Уур амьсгалын хямрал” сэдвээр Грета Тунбергтэй цахимаар ярилцжээ

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам 2021 оны нэгдүгээр сарын 10-ний өдөр уур амьсгалын өөрчлөлтийн талаар эсрэг тэмцэгч, залуу идэвхтэн, 17 настай Швед охин Грета Тунбергтэй цахимаар уулзаж, “Уур амьсгалын хямрал” сэдвээр ярилцсан байна.

Цахим уулзалтын үеэр зочид хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөд яаралтай анхаарлаа хандуулж, цаг уурын хамгийн ноцтой аюул заналыг шинжлэх ухааны үүднээс хүлээн зөвшөөрч, улам бүр нэмэгдэж буй энэхүү хямралыг шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлэх, дэлхийн хэмжээнд олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байгааг онцолжээ.

Далай лам, Швед охин Грета Тунберг нарын ярилцсан хэсгээс хүргэж байна.

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам:Цаг уурын дулаарлын талаар санаа зовж буй залуухан Швед охины талаар сонсоод “Бидний ирээдүйд итгэл найдвар байна” гэж би бодсон.

Грета Тунберг: Дэлхийн дулаарлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, байгаль орчныг хамгаалах үйлсийг дэмждэгт тань баярлалаа. Залуу үеийнхэн бидний төлөө, хүн төрөлхтний ирээдүйн төлөө зогсож байгаад тань баярлалаа. Хэрвээ хүмүүс дэлхийн дулаарлын эсрэг юу хийх ёстой вэ гэж асуувал өөрсдийгөө боловсруул, энэ талаар илүү их мэдлэг олж ав гэж хэлмээр байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, залуу идэвхтэн, 17 настай Швед охин Грета Тунберг нь “Time” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг оны онцлох хүнээр 2019 онд тодорч байсан юм. Түүнчлэн Нобелийн энх тайвны шагналд хоёр удаа нэр дэвшиж байсан билээ.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. солонго says

    дэлхийн өндөр хөгжилтэй улсын иргэд бурханы шашиныг үнэхээр сонирхон судалдаг болсон байна лээ бид л өөрийн юмаа мэдэхээ байждээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.