“Samsung ”-ийн өв залгамжлагчид 2,6 жилийн хорих ял оноолоо

Өмнөд Солонгосын Дээд шүүх өчигдөр /2021.01.18/ “Samsung”группын өв залгамжлагч И Жэ Ёнд 2,6 жилийн хорих ял оноожээ.

Шүүхийн шийдвэр гарсны дараа “Samsung”-ийн хувьцаа дөрвөн хувиар унасан байна.

Өдгөө 52 настай И Жэ Ён нь “Samsung” группийн ерөнхийлөгч агсан И Кун Хигийн том хүү бөгөөд энэ группийн өв залгамжлагч билээ. Эцэг нь 2014 онд зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтэж байгаад өнгөрсөн оны аравдугаар сард нас барсан юм.

Харин 2014 оноос “Samsung”  группийн эрх үндсэндээ тус группын охин компани болох “Samsung Electronics” компанийн дэд ерөнхийлөгч И Жэ Ёнд шилжсэн юм.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …