“The Voice of Mongolia 2020” шоу Азийн телевизийн наадмаас шагнал хүртлээ

“Монгол HD” телевиз 25 дахь удаагийн Азийн телевизийн наадмаас “The Voice of Mongolia 2020” шоу нэвтрүүлгээрээ “Шилдэг хөгжмийн нэвтрүүлэг” номинацийн шагнал хүртлээ.

2019 онд Малайз улсад зохиогдсон 23 дахь удаагийн Азийн телевизийн наадмаас “Mongol HD” телевиз “The Voice of Mongolia”шоу нэвтрүүлгээрээ шилдэг энтертаймент нэвтрүүлэг, шилдэг нутагшуулсан шоу гэсэн хоёр номинацад шагнал хүртэж байсан юм.

Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Asian Television Awards” 25 дахь удаагийн ёслолыг энэ жил Сингапур улсад зохион байгуулжээ.

Азийн шилдэг телевизүүд 1996 оноос эхлэн “Asian Television Awards” наадмыг жил бүр зохион байгуулах болсон бөгөөд наадмын шилдгүүдийг Ази тивийн телевизийн салбарын 60 шүүгч тодруулдаг юм. Сонгон шалгаруулалтад олон улсын аудитын “PWC” агентлаг хяналт тавин ажилладаг байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …