Ц.Амаржаргал: Бөөрний аяганцар тэвшинцрийн хурц үрэвслийг уламжлалтаар үр дүнтэй эмчилдэг

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ц.Амаржаргалтай ярилцлаа.

-Бөөрний аяганцар тэвшинцрийн хурц үрэвсэл өвчний шалтгаан нь юу вэ. Энэхүү өвчнийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн үздэг вэ?
-Энэхүү өвчин нь гадаад, дотоод гаралтай вирус, нянгийн шалтгаантай. Пиолонефрит буюу бөөрний аяганцар тэвшинцрийн хурц үрэвсэл нь зонхилон хавсарсан халдвараар үүсгэгддэг. Халдвар анх нэвтэрсэн замаас нь хамаарч пиолонефритыг дотор нь цус, шээс-бэлгийн замын гэж ангилдаг. Шээс-бэлгийн замаар халдварлагдсан халдвар нь шээсээр дамжин эхлээд шээлүүр, дараа нь тэвшинцэр лүү нэвтэрнэ. Энэ тохиолдолд шээсний урсгалд саад болох дагалдах хүчин зүйл чухал нөлөө үзүүлдэг. Мөн үтрээний үрэвсэл, бэлгийн хавьтлын үед үтрээ болон шээсний сүв орчмын нян шээлүүрээр дамжин өгсөх замаар бөөрний тэвшинцэрийн үрэвслийг үүсгэдэг. Түүнчлэн нян, бие махбод дахь халдварын голомтоос бөөрний эд рүү нэвтрэх замаар үүсэж болно. Тухайлбал, гүйлсэн булчирхай, шүдний цоорол гэх мэт. Харин энэхүү өвчнийг уламжлалт ана-гаах ухаанд бөөрний гэмтсэн, хийн халуун өвчнийг бөөрний тэвшинцрийн хурц үрэвсэл гэж үздэг. Бөөр нь усан махбодтой, хий оронд оршдог. Бөөрний өвчин үүсэх шалтгаан нь цохигдох, даахгүй ачааг үүрэх, чийгтэй газар удаан хугацаанд байх, хэтэрхий их ус уух зэрэг юм. Өвчний шалтгаан дээр олон янзын нөхцөлүүд учирснаар архаг өвчнийг үүсгэдэг.
-Гол шинж тэмдэг хэрхэн илрэх вэ?
-Бөөрний өвчнийг дотор нь 8 ангилдаг. Ямар ангиллын өвчин гэдгээс шалтгаалан шинж тэмдэг илэрдэг. Тухайлбал, бөөрний хий өвчний үед бэлхүүсээр ороож өвдөх, чих дүлийрэх гэх мэт шинж илэрнэ. Бөөрний архаг өвчний үед бэлхүүсээр ороож өвдөх, хөл чирэгдэж өвдөх, сүүж бэлхүүсээр өвдөх, шээс чавдагших, зоо мах атийна. Бөөрний сувагт унах өвчний үед бөөр бэлхүүсээр өвдөх, бие загатнах, явж, суух үед өвдөг шагайгаар хавддаг бол бөөрний халуун өвчний үед архи ууснаар өвдөлт нэмэгдэх, мах ясны завсраар хатгуулах, шээсний сүв халуу оргих шинж илэрдэг. Бөөрний хэрэх өвчний үед бэлхүүснээс доош бүх бие өвдөх, ханиаж найтаахад сүүжний нүхээр өвдөх, нуруу хөших, хүзүүгээ эргүүлж чадахгүй болох зэрэг шинж илэрнэ. Хэрэв эдгээр шинж илэрч байвал уламжлалтын эмчид хандаж эмчлүүлэх хэрэгтэй.
-Энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Бөөрний архаг өвчнөөс урьдчилан сэргийлж бүлээн шимтэй идээ ундааг тохируулан хэрэглэж, зөв явдал дадуулах хэрэгтэй. Хонь, үхэр, адууны махтай шөлтэй хоол, цагаан тос, үрийн тос, шар тос, сонгино, саримс, буцалгасан халуун бүлээн ус, зөгийн балтай ус, хийцтэй цай, сүүтэй цай, буцалгасан аарц, чацарганы халуун бүлээн шүүс зэрэг илчлэг, шимтэй хоол, унд хэрэглэж биеийн хүч тамирыг тэтгэх хэрэгтэй. Өглөө заавал өлөө тайлах хэрэгтэй. Явдал мөрийн хувьд хүйтний улиралд дулаан гутал, хувцас өмсөх, хувийн болон гадна, дотор орчны ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Мөн дархлаа тамир тэтгэх зорилгоор мана 4, норов 7 тангуудыг өдөрт 1-2 удаа том хүнд 2 тунгаар усанд юмуу шимт ясны шөлөнд буцалгаж уугаарай.
-Ямар эрсдэл үүсэж болох вэ?
-Цочмог пиелонефритын дараа архаг пиелонефрит болно. Жил өнгөрөх тусам өвчин далд хэлбэрт шилждэг. Шинж тэмдгийн ил-рэлгүй хэлбэрт шилжих, эсвэл эмнэлзүйн бага зэргийн илрэлтэй хэлбэрт шилждэг. Бөөрний үйл ажиллагаа хангалттай удаан хугацаанд хэвийн байдалд хадга-лагдана. 2 талын бөөр зэрэг гэмтсэн тохиолдолд өвчний төгсгөл үе рүү бөөрний архаг дутагдал руу орно.
-Манба Дацан эмнэлэг бөөрний аяганцар тэвшинцрийн хурц үрэвсэл өвчний талаар эмнэлзүйн конфренц хийсэн. Энэ талаар ярихгүй юу. Эмчилгээний үр дүн хэрхэн гарсан бэ?
-Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт энэ өвчний талаар эмч нарын дунд эмнэлзүйн конференц хийсэн. Манай эмнэлэгт энэ оноштой 38-39 хэм хүртэл халуурсан, нуруу нь мурийж хөдөлгөөн нь хязгаарлагдсан, бөөр, бэлхүүсээр ороож өвддөг, шээс нь үнэртэй, сүүжээр хатгуулж өвддөг зо-вуурьтай эмчлүүлэгч ирж хэвтэн эмчлүүлсэн. Уламжлалт анагаах ухааны онолын дагуу 10 хоногт эмийн болон заслын эмчилгээ хийсэн. Эмчлүүлэгчийн хэвтэх үеийн бодит үзлэг, ирэх үеийн лабораторийн шинжилгээ, эмчил-гээний 7 дахь өдрийн шинжилгээг харьцуулахад шинжилгээний үзүүлэлт сайжирч, зовуурь ч арилж өвчтний биеийн байдал сайжирсан бодит үр дүн гарсан. Цаашид эмчийн хяналтанд үзүүлж эмийн эмчилгээг үргэлж-лүүлэхийг зөвлөсөн байгаа.

-Ярилцсанд баярлалаа.
М.Ариунсувд

“Уламжлалт анагаах ухаан” сонин 2020 он №09 /75/

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …