Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд батлагдсан НЭГ тохиолдлыг ХӨСҮТ-д шилжүүлж байна

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд “Ковид-19” халдварын батлагдсан нэг тохиолдол илэрлээ.

Тус дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч 66 настай иргэн Г нь өчигдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн /103/ автомашинаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирсэн байна.

Тухайн иргэнд түргэн тусламжийн төвийн эмч болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар түргэвчилсэн оношлуураар 2 удаа шинжилгээ хийхэд хариу СӨРӨГ гарсан бөгөөд оношийг баталгаажуулах үүднээс PCR шинжилгээг авчээ.Улмаар өвчтөнийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан аж.

Харин өнөөдөр уг өвчтөний PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан тул ХӨСҮТ-д шилжүүлж эмчилгээ, шинжилгээ, тандалт, ажиглалтад хамруулахаар болсон байна.

Үүний дараа голомтын ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан эмч, мэргэжилтнүүдийг тусгаарлан, шинжилгээ ажиглалтад хамруулах бөгөөд тус эмнэлгийн ойр орчимд хөдөлгөөний хязгаарлалт хийгдэхгүй аж.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Санал болгох мэдээ

Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …