Д.Амарбаясгалан:МАН шударга ёсны засаглал тогтоох амлалтаа биелүүлж, шүүхийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийг баталлаа. Уг хуулийг баталсантай холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийллээ.

Тэрээр,  “Монгол Ардын Нам 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо шударга ёсны засаглал бий болгох амлалтыг ард түмэндээ өгсөн билээ.

Тэгвэл энэ амлалтаа биелүүлэх, Монгол улсад шударга ёсыг бий болгох, иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах Шүүхийн тухай хуулиа дөнгөж сая УИХ дийлэнх олонхиор эцэслэн баталлаа.

Шүүхийн тухай хууль бол 2020 оны сонгуулиар бүрдсэн УИХ-ын бүрэн эрхийн хугацаан дахь тогтолцооны шинэчлэлийг хийх хамгийн гол хуулиудын нэг юм.

Эрх зүйт төрийн үндсэн зорилго нь шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал учраас Шүүхийн шинэчлэлийн үндсэн зорилго үүнд чиглэж байна. Тэгвэл энэ зорилгыг хангахад шүүхийн томилгоо чухал нөлөөтэй байдаг.

Тийм учраас Шүүхийн тухай хуулинд бүх шатны шүүхийн томилгоонууд дахь тодорхой субьектийн нөлөөлөл, улс төрийн болон бусад ашиг сонирхлыг арилгах, шүүхийг мерит зарчмаар томилон бүрдүүлж хараат бус, хариуцлагатай шүүх тогтолцоог бий болгох, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог улс төрөөс хараат бус, мэргэжлийн байх зарчмаар сонгон бүрдүүлэхээр зааж өгсөн юм.

Монгол улсад шударга ёсыг бий болгох үйлсэд сэтгэл гарган оролцож, Монгол Ардын Намд итгэл хүлээлгэсэн сонгогч түмэндээ, хуулийн төсөлд саналаа өгсөн, гар бие оролцсон залуучууд, иргэний нийгмийн байгууллагынхан, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, УИХ-ын гишүүддээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье!

Монгол улсад шударга ёс тогтож, Монгол төр мандан бадрах болтугай” хэмээн сошиал сүлжээгээр байр сууриа илэрхийллээ.

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. зочин says

    эн

  2. зочин says

    ГАНЦ ХУУЛЬ БАТАЛЧИХААД ҮР ДҮНГИЙГ НЬ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ЮУН Ч ЯАРАН ХӨӨР Ч МЭДЭГДЭЛ ХИЙДЭГ ЮМ БЭ ? ҮР ДҮН НЬ ГАРААД ИРВЭЛ АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ ДҮГНЭЛТ ӨГӨӨД ДЭМЖЭЭД ЯВНА ШҮҮ ДЭЭ .ШАТ ШАТАНД АВИРЛААД, АВИЛГА АВДАГ ХҮМҮҮС ЧИНЬ ,ТИЙМ АМАРХАН БИЕЛҮҮЛЭЭД ЯВАХ БОЛОВУУ ӨНӨӨДӨР БЗД.ЧД -Т ШҮҮХ ХУРАЛД ОРЛОО БОЛДБААТАР ГЭДЭГ ШҮҮГЧ ,АРД ТҮМНИЙ ҮГИЙГ ШУУД БООЖ БАЙНА ЛЭЭ. ТЭНД ЯМАР НЭГЭН ЮМ ЯРИАГҮЙ БАЙХАД 40-ӨӨД ХОХИРОГЧ НАР БАЙСАН .ЭНЭ ХЭРЭГ 2017 ОНЫ ХЭРЭГ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭЗЭН НЬ ГАДААДРУУ ГАРЧИХСАН ГЭСЭН АРАЙЛ ДЭНДҮҮ БАЙНА ТЭР ХҮҮХЭН НЬ ДЭЭРЭЭСЭЭ ТОМ ТАТААСТАЙ ГЭЭД ХҮМҮҮС ДУУ АЛДАН ЯРЬЦГААЖ БУХИМДАЖ ХУРАЛ НЬ ХОЙШЛОГДСОН .ХУУЛЫН БАЙГУУЛЛАГАЫГ ӨНӨӨДӨР ЯАЖ АЖИЛАА ЯВУУЛДАГЫГ НҮДЭЭРЭЭ ХАРААД ГАЙХАХДАА АРД ТҮМЭН МАШ МУУ ДҮН ӨГӨӨД ГАРААД ИРЛЭЭ .АРД ТҮМНИЙ ДУУГ ХОРЧИХООД ЯАЖ ЗӨВ ,БУРУУГНЬ ЯЛГАХ ЮМ ВЭ? АВИЛГАЛ,ХЭЭЛ ХАХУУЛЫГ ХУУЛЫНХАН АЛБАН ТУШААЛААРАА ХЭРЭГЖҮҮЛДЭГ ЮМ БАЙНА .ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ХУУЛЫГ ЧАНГАТГА,САЙН ШУДРАГА ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧИН МАШ ИХ БАЙНА ТЭДНИЙГ АЖИЛЛУУЛ.МАН-НХАН ОЙРЫН 4-5 ЖИЛ ЗАСРАХГҮЙ.ШИНЭЧЛЭГДЭН ГЭВЭЛ ХОРОО БАГААСАА ЭХЛЭХ ЁСТОЙ АРД ТҮМНЭЭ НАМААР НЬ ЯЛГАВРЛАН ГАДУУРХАХГҮЙ БАЙЖ ГЭМЭЭ АРД ТҮМЭНДЭЭ ҮНЛЭГДЭНЭ.ӨӨРСДӨӨ АРААС НЬ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮМҮҮСТЭЭ ЁС ЗҮЙН ХАРЬЦААНЫ СУРГАЛТ ӨДӨР БҮР ЗАА!!! СУУДАЛЫН :АЙМААГАА ОДОО ЗОГСОО!ТӨРД ШУДРАГ ,ЭХ ОРОН Ч АРД ТҮМНЭЭ АЖИЛЛУУЛ!!!

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.