АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд С. Чингүүн оролцоно

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жой Байдены тангараг өргөх ёслолын хүрээнд нэгдүгээр сарын 17-ны өдөр Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслол болох аж.

Энэхүү ёслолд Америкийн 74 сая хүүхдийг төлөөлж монгол хүү илтгэл тавихаар сонгогдсон байна. Энэ бол АНУ-ын Nickelodeon сувгийн “All That” шоуны жүжигчин Сэргэлэнцэцэгийн Чингүүн юм.

Уг үйл ажиллагааг ирэх Ням гарагт 15.00 цагаас National Children’s Inauguration event болон You Tube дэх National Children’s Campaign хуудсаар үзэж, Америкийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бага болон өсвөр насны хүүхдүүд хэрхэн идэвхтэй оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгааг харах боломжтой.

Жүжигчин С. Чингүүн энэ тухайгаа өөрийн албан ёсны пэйж хуудаснаа “Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслол” энэ онцгой үйл ажиллагаанд оролцохдоо маш их догдолж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …