ВИДЕО:Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “COVID-19”-ийн вакцин хийлгэлээ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “COVID-19”-ийн вакцины эхний тунг  энэ сарын 14-ны өдөр хийлгэлээ.

Тэрбээр Анкара хотын эмнэлэгт Хятадын “CoronaVac” вакцины эхний тунг хийлгэснийхээ дараа вакцин хийлгэхийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлахыг улс төрийн удирдагчид, хууль тогтоогчдод уриалжээ.

Мөн “COVID-19”-ийн улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлээд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүст хурдан эдгэрэхийг хүсчээ.

https://youtu.be/lVCO1ExOGQY

Т.Эрдоганы мэдээлснээр, пүрэв гаригийн  байдлаар орон даяар 250 мянга гаруй эмнэлгийн ажилтныг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулжээ. Мөн тэрбээр галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудыг хүчин чармайлтыг сайшаажээ.

 Турк улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээр, Туркт нэг сарын дотор эмнэлгийн 1.1 сая ажилтныг вакцинжуулах ажээ. “CoronaVac” вакцины хоёр тунг 28 хоногийн зайтай тарих юм. Турк Хятадын “SinoVac” компаниас захиалсан вакцины эхний хэсэг болох гурван сая тунг өнгөрсөн 12 дугаар сарын 30-нд хүлээн авчээ.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …