БГД:Зайлшгүй шаардлагатай зарим өрхөд хүнсний багцын дэмжлэг үзүүллээ

Баянгол дүүргийн Иргэдэд үйлчлэх төв 2021 оны 1 дүгээр сарын 14-ний  өдөр  дүүргийн Засаг даргын Тамгын газрын Шуурхай штабын шийдвэр, Тамгын газрын дарга Б.Нарангэрэл, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн нарын зөвшөөрлийн дагуу БГД-ийн 5-р хорооны нутагт байрлах Бэгдү хотхоны 65-р байрны 30 өрхөд “Хүнсний багц” хүргэлээ.

Өнөөдрийн байдлаар тус хотхоны оршин суургчдаас Иргэдэд үйлчлэх төвийн 1800-1222 дугаарын утсанд ирүүлсэн санал хүсэлтүүдийг нягтлаж судлан, 65-р байрны 144 өрхөөс хүнсний дэмжлэг зайлшгүй шаардлагатай 98 өрхийг тусламжид хамруулаад байна. /2020 оны 12-р сарын 31-ны өдрөөс хойш удаан хугацаанд хөл хорионы хамгаалалтад байгаа байр/

Түүнчлэн дүүргийн 9-р хорооны өрх толгойлсон 1 иргэн, 23-р хорооны гэр нь галд өртсөн 1 айл, 12-р хорооны харьяат хүндээр өвдсөн 1 иргэнд зохих зөвшөөрлийн дагуу хүнсний тусламжийн багцыг хүргэж ажиллалаа.

Санал болгох мэдээ

Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …