ХӨСҮТ: БЗД-ийн 17-р хорооны гэр бүлийн 7 хүнд коронавирусийн халдвар илэрсэн

ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд 15899 хүнд шинжилгээ хийснээс 10 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Улаанбаатар хотод 9  тохиолдол  шинээр бүртгэгдлээ.

Энэ тохиолдол нь  БЗД-ийн 17-р хорооны гэр бүлийн 7 хүн, Ачтан эмнэлгийн голомтод нэмж хоёр хүнээс коронавирус илэрлээ. Афганистанаас ирсэн нэг энхийг сахиулагчийн давтан шинжилгээнд коронавирус илэрсэн байна.

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-д эмчлүүлж байсан коронавирусийн халдвартай 16 хүн эдгэрч, дараагийн ажиглалтад шилжсэн байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1479 болсноос 909 нь эдгэрч, 559 хүн эмчлэгдэж байна. Өчигдөр хавдартай нэг хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Энэ хүний биеийн байдалд нэлээд хүнд, ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж  байна.

БЗД-ийн 17-р хороонд халдвар голомтлон тархаж байгаа бөгөөд гэр бүлийн 3, 7, 8 ам бүлтэй хүмүүс бүгд өртсөн байна. Тиймээс энэ хорооны нийт хүн амын дунд коронавирусийн илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна. Тус хороонд ажилладаг 14 хүн, тэдгээрийн гэр бүлийнхэн өвчилж байгаа учраас 17 хороогоор сүүлийн 7 хоногт үйлчлүүлсэн ард иргэд шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.”гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.