С.Будрагчаа: Өөрчлөлт авчирч чадсан бол САЙН СЭТГҮҮЛЧ ГЭЖ ХЭЛНЭ

Та сэтгүүлч мэргэжлийн тухай юу мэдэх вэ. Магадгүй хэн нэгэн сэтгүүлчийн нийтлэл танд урам зориг бэлэглэж, таны амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт хийсэн эерэг тохиолдол байдаг уу. Нэрнээс нь эхлээд л бичгийн сэхээтэн, нийгмийн соён гэгээрүүлэгч мэт дүр буудаг энэ мэргэжлийн тухай Livetv.mn редакцын сэтгүүлч С.Будрагчаатай ярилцлаа. “FACTCHECK” нэвтрүүлгээр уншигч, үзэгчдийн танил болж, нийгэмд тулгарсан асуудалд шийдэл эрж ажилладаг түүний яриа олон залуу сэтгүүлчид жим зурж өгөх болов уу.

-Сэтгүүл зүйн ангид тийм ч олон эрэгтэй оюутан байдаггүй. Анзаараад байхнээ, төгсөгч нараас мэргэжлээрээ ажиллах хүн ховор байх шиг санагддаг. Таны хувьд ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

-Би их сургууль төгсөхдөө маш том амбицтай байлаа. Хэвлэлийн магнат болно. Маш олон хэвлэл мэдээллийн байгууллагыг базсан, монголын нийгмийн оюун санааг удирдсан хүн болно гэсэн ирмүүн хүсэлтэй. Гэтэл ажлын байран дээр гараад өөрийгөө ямар өчүүхэн юм бэ гэдгийг мэдсэн. Тасралтгүй сурч, хөгжих ёстой гэдгээ ойлгосон гэхүү дээ. Намайг төгсөх үед манай улсад вэбсайтын үйлчилгээ дагнан эрхэлдэг байгууллага цөөхөн байлаа. Gogo.mn, News.mn, Shuud.mn тэргүүтэй хэдхэн вэбсайттай. Эдгээр сайтууд цөөн уншилттай. Миний хувьд анх дөнгөж нээгдэж байсан Guren.mn сайтад сэтгүүлчээр орсон юм. Одоо байдаггүй л дээ. Ажилд орохдоо худалч хүнд компьютер, интернеттэй байгаасай гэж залбирдаг байсан тийм үед сэтгүүлч болж байлаа. Одоо бодохоор инээдтэй ч юм шиг. Гэхдээ 10 жилийн хугацаанд нийгэм хурдацтай хөгжсөн л дөө. Тухайн үеийн интернет хэрэглэгчид одоогийнх хоёрыг харьцуулвал тэнгэр, газар шиг өөр.

Би вэбсайтын суурьтай. Дараа нь өдөр тутмын сонинд ажиллаад, удалгүй дэлгэцийн уран бүтээл рүү орсон хүн л дээ. Сонинд ажиллаж байгаад телевизэд ороход зохиол, хэл найруулга, хэв маяг нь тэс өөр. Дэлгэцийн бүтээлийн гол онцлог нь гэвэл хүн аливаа зүйлийг уншихаар 60-70 хувийн итгэл үнэмшилтэй байдаг гэнэ. Шинжлэх ухааны үндсээр нь авч үзвэл хүн аливаа мэдээллийн 80-30 хувийг харах мэдрэхүй буюу нүдээрээ авдаг. Чихээрээ 20-30 орчим хувийг авна. Тэгэхээр телевизийн бүтээл хүний нүд, чих хоёроор хосолж ордог. Дээрээс нь ая, ритм нэмээд өгөхөөр хүнийг бүрэн эзэмдчихдэг юм байна. Гарч чадахгүй, дундаас нь зогсоох аргагүй.

энд дарж уншаарай

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Huurhii says

    Ene odoo sain setguulch uu uuruu Dandaa munguur bichne tiim bolohoor ulairahgui yahav ichdeggui novsh

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.