“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-иас Цогтцэций суманд 500 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд кроновирус уушгины хатгалгааны иммуглобины 500 ширхэг тестийг Цогтцэцийн сум дундын нэгдсэн эмнэлэгт хандивлалаа. 

Салбарын захирал Н.Эрдэнэхуяг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цогтцэций сумын онцгой байдлын үед ажиллах шуурхай штабт оношлууруудыг гардуулав. 

Кроновирус уушигны хатгалгааны иммуглобины тест нь хүний ийлдэс/сийвэн эсвэл цусан дахь Covid-19 ийн эсрэг биеийн илэрцэд хэрэглэгддэг бөгөөд 10-15 минутын хугацаанд хариу нь гардаг байна. 

Цогтцэцийн сум дундын нэгдсэн эмнэлэгт оношлуур байгаагүй бөгөөд цаг үеийн энэ нөхцөл байдалд тусламж дэмжлэг үзүүлсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …