БНХАУ-ын Жиньми тосгон цахим платформоор дамжин орлогоо нэмэгдүүлжээ

Хятадын умард нутгийн Шаанси мужид Жиньми хэмээх тосгон буй. Энэ тосгон ядуу тосгон байжээ.

Жиньми тосгоны байгаа энэ газар далайн түвшнээс 1000-2000 метр өргөгдсөн уулархаг бүс бөгөөд ой мод ихтэй, ус нь тунгалаг. Энд хүнс болон эмийн материалаар ашиглаж болох мөөг тариалахад тун тохиромжтой байдаг байна.

Энэ төрлийн мөөг шим тэжээлтэй учраас алдартай болжээ. Сүүлийн жилүүдэд Жиньми тосгоныхон энэ төрлийн мөөгний тариалалтыг аж үйлдвэржүүлж, хятад уламжлалт эм бэлдмэл, аялал жуулчлал зэрэг аж үйлдвэрээ хөгжүүлсний улмаар иргэдийн амьдрал сайжирч эхэлсэн байна.

2020 оны 4-р сард Жиньми тосгоны ухаалаг технологи ашиглан мөөг тариалах хүлэмжид нэгэн хүндэт зочин ирсэн. Тэр бол Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин юм.

Тэрбээр энэ удаад ирж ажил байдалд судалгаа хийсний нэгэн чухал зорилт бол даруй цар тахлын нөхцөл байдалд Хятадын тариачид хүндрэлийг хэрхэн туулж буйг ойлгох явдал байв.

Тэрбээр тосгоны өргөн олон иргэдэд хандан хэлэхдээ “Цахим худалдаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтад чухал байна, ихээхэн үүрэг гүйцэтгэж болох талтай” гэж ярьсан юм.

Ши Жиньпин тус тосгоны цахим шууд нэвтрүүлгийн платформд лайк хийсэн нь сүлжээ ашиглагчдын дунд их тарж, мөн өдөр 20 сая гаруй хүн энэ нэвтрүүлэгт хандсан бөгөөд 24 тонн мөөг тэр дороо захиалагдан дуусав. Ийнхүү Хятадын сүлжээ ашиглагчид Ши Жиньпинийг “цахим платформын хамгийн хүчтэй бараа танилцуулагч” хэмээсэн байна.

Жиньми тосгонтой адилхан Хятад улсын олон мянган тосгонд  хүндрэлээс гаргах нь Хятадын засгийн газрын 2020 оны хамгийн чухал үүрэг зорилт байлаа. 2020 онд Ши Жиньпин 11 удаа олон газарт судалгаа хийж, цар тахлын нөхцөл байдал дахь ядуугаас ангижруулах тэмцэлд нягт анхаарал хандуулав.

2020 оны эхний гурван улиралд бүх Хятадын тосгонуудын интернет сүлжээгээр хийсэн жижиглэнгийн борлуулалт 1.2 их наяд юаньд хүрч, 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.8% нэмэгджээ.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …